...
...

“Цагаан шонхор” ТӨҮГ-ын 25 жилийн ой тохиолоо

Цагдаагийн алба хаагчид болон дотоодын цэрэг, хууль зүйн яамны харьяа газар агентлагуудын алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэгслийг стандартын дагуу бэлтгэдэг ‘’Цагаан шонхор’’ Төрийн өмчит үйлчилгээний газрын түүхт 25 жилийн ой өнөөдөр тохиолоо. Баярын хуралд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах оролцож, мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Тэрбээр, “Монгол төрийн цагдаа, цэргийнхний өнгийг тодорхойлж, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай оёж, нийлүүлж буй хамт олонд түүхт 25 жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсье” гэлээ.

Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж буй зарим ажилчдыг Нийслэлийн Засаг даргын ‘’Өргөмжлөл’’-өөр, “Цагаан шонхор” ТӨҮГ-ын дарга хошууч Б.Ариунзаяаг Баянзүрх дүүргийн ‘’Хүндэт’’ тэмдэгээр шагнав. Өнөөдрийн байдлаар “Цагаан шонхор” ТӨҮГ нь орчин үеийн оёдлын 60 тоног төхөөрөмж, мэргэшсэн 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

  • энэ олон ашиггүй ажилладаг, төсвийн татаасаар явдаг төрийн өмчит үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлах хэрэгтэй баймаар юм. маниус мачийтлаа татвар төлж гүрийж байхад эд нар таавараа, бизнес нь дампуурна гэсэн ойлголт байхгүй нөхдүүд...

Онцлох мэдээ