...
...

Шинэ оноо "өттэй" Ковартай хамт угтаарай

Хүн бүхний хүсэн хүлээдэг "Шинэ жилийн" баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд бүгд л баярын ширээгээ чимэглэх талаар бодолхийлэн байгаа. Мэдээж үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээрээ ширээгээ чимэх асуудал битгий сэтгэлгээнд нэг үеэ бодвол суучихсан байгаа нь талархууштай. Гэвч нөгөө талдаа импортын бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу  гэдэг асуудал хурцаар тавигдсаар байна. Үүний тод жишээ бол  “Баясах трейд” компанийн импортоор оруулж ирдэг "Ковар"-ын компотноос өт гарсан тухай мэдээлэл юм. Гэвч энэ нь нэгхэн удаагийн хэрэг биш бөгөөд өмнө нь ковар-аас өт гарлаа гэх мэдээлэл удаа дараа гарч байсан ч дорвитой арга хэмжээ аваагүй гэхэд хилсдэхгүй. Дайны хажуугаар дажин гэгчээр Улаанбаатарын утаанд хүссэн хүсээгүй хордож байхад, идэж уух зүйлээрээ хорлохоо болимоор л юм. Бидний цөөхөн хэдэн Монголчуудад эрүүл дотор эрхтэн гэж үгүй болох вий дээ. 

Д.Аялгуу

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ