...
...

Үл мэдэгдэх буянтан 40 000 долларын бэлэг хүмүүст өгчээ

Америкийн Пенсильвани мужийн оршин суугч нэгэн үл мэдэгдэх хүн өөрий нутаг нэгтнүүддээ өгөөмөр бэлэг хандивласан байна. Тэрээр Walmart хайпермаркетын үйлчлүүлэгчдэдээ худалдаалах баярын бэлгүүдээс нийт 40 000 долларын бүтээгдэхүүнийг худалдан авч, бэлэг барьсан тухай  21 News мэдээлжээ.

Уг дэлгүүрийн ажилтнууд Зул сарын баярыг тохиолдуулан 200 орчим гэр бүлд үл мэдэгдэх өгөөмөр сэтгэлтэн бэлэг бэлдүүлсэн тухай мэдээлэл хийсэн аж.

Пенсильвани мужийн оршин суугч Кристен Мартины өгүүлснээр, Зул сарын баярын үеэр олон гэр бүл санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг тул энэхүү өгөөмөр сэтгэлтний бэлэг яг цагаа олсон буянтай үйл боллоо гэжээ.

“12-р сард зөвхөн усны төлбөрт гэхэд л би 800 доллар төлөх шаардлагатай байгаа. Иймд хайпермаркетаас сонгосон бүтээгдэхүүнүүдээ авах хугацааг хойшлуулсан хэдий ч хэзээ тэднийг худалдан авах боломжтой болохоо бас сайн мэдэхгүй л байгаа” хэмээн Мартин ярьсан байна.

Харин Walmart дэлгүүрийн дансанд 40 000 долларын хандивын мөнгө орж ирэнгүүт уг дэлгүүрийн ажилтнууд бараагаа хойшлуулсан хүмүүс рүү утасдаад, бараагаа төлбөргүй ирж авахыг хүссэн аж.

Дашрамд сонирхуулахад, энэхүү үл мэдэгдэх буянтан иймэрхүү үйл ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2016 онд Walmart-ын үйлчлүүлэгчид мөн уг дэлгүүрээс үнэгүй бараа бүтээгдэхүүн авцгааж байсан гэнэ.   

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ