...
...

Чингис хааны хөрөгний өмнө "эрхтэнээ" гаргасан Хятад залууд ял оноожээ

Хятадын "Wechat" сүлжээнд эзэн Чингис хааны зургийг ёс бусаар доромжилж буй Хятад иргэний  бичлэг цацагдаж хэсэгтээ олны бухимдлыг төрүүлсэн. Улмаар Өвөрмонголчууд хүртэл энэхүү бичлэгт ихэд бухимдаж, Хятадын цагдаагийн газраас  уг эрийг баривчлахыг шаардсан байдаг.

Тэрхүү хэргийн эзэн бол БНХАУ-д 1972 онд төрсөн, Гоу Чен гэгч байсан бөгөөд нийгмийн хэв журмыг алдагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад тухайн үедээ саатуулагдсан юм. Гэвч Тунляо хотын хорих руу шилжүүлэхэд тэрээр зодуулж шархаа даалгүй нас барлаа гэх мэдээлэл ор үндэслэлгүй гэнэ. 

 Харин өчигдрөөс эхлэн  Хятадын хэвлэлүүдээр Гоу Чен гэгчийг баривчилж, 1 жилийн ял оноосон тухай мэдээлж байна. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ