...
...

Шинэ онгоцоор агаарт сүлд мод зурж, европчуудад мэндчилгээ дэвшүүллээ

Германы Airbus компанийн Хамбург дэх салбарын туршигч-нисгэгчид европчуудад шинэ оны мэнд дэвшүүлсэн байна. Тэд өөрсдийн хийсэн нислэгийн маршрутаараа сүлд мод бүтээж, ийнхүү мэндчилгээ хүргэсэн аж.

Герман нисгэгчид А380 шинэ онгоцоор уг нислэгийн маршрутыг туулсан байна. Энэхүү нислэгийн өвөрмөц зураглал радарын дэлгэцнээ буун үлджээ.

Харин Европчуудад зориулсан мэндчилгээний нислэг үйлдэх үеэр туршин нисгэгчдээс өөр гадны зорчигчид байхгүй байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ