...
...

Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Улз, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ