...
...

Хятадын адал явдалд дурлагч алдартай эр өөрийн үхлийн бичлэг хийжээ

Хятадын нэрд гарсан адал явдалд дурлагч эр болох 26 настай Вонг Йон Нин өөрийн үхлээ бичлэг хийн үлдээж чадсан аж. Тэрээр олон удаагийн аюултай үзүүлбэрээрээ хүмүүсийг гайхашруулж байсан билээ.

Ээлжит үзүүлбэрээ гүйцэтгэх үедээ залуу эр амь алдсан тухай BBC мэдээлжээ. Тэрээр олон давхар өндөр барилгын дээврийн ирмэгээс гараараа зүүгдэн авирч байсан боловч гарч чадалгүй гараа алдан доош унасан байна.

Энэхүү үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж чадсан бол 15 мянган доллар авч, маргааш нь хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихаар төлөвлөж байсан гэнэ. Залуу эр өөрийн үзүүлбэрүүдийг дүрсэлсэн 300 гаруй бичлэгийг хийж байсан аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ