...
...

Нью-Йоркийн төвд дэлбэрэлт болжээ

Нью-Йоркийн төв хэсэг Манхэттенд байрлах зорчигч тээврийн автобусны нэгэн терминал дээр тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн байна. Энэ тухай BBC мэдээлжээ.

Уг хэрэг Таймс-скверийн дэргэдэх автовокзал дээр өчигдөр гарсан аж. “Нью-Йоркийн Цагдаагийн газар 42-р гудамж дахь үл мэдэгдэх дэлбэрэлтийн тухай мэдээлэл хүлээн аваад, хэргийн газарт очсон” хэмээн тус байгууллагын албан ёсны Твиттер хуудсанд өгүүлсэн байна.

“Одоогийн байдлаар, ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна” гэж тэнд мөн дурджээ. Уг дэлбэрэлтийг нүдээр харсан нэгэн эмэгтэйн бичсэнээр, “тэнд байсан бүх хүмүүс цочролд орж, эргэн тойронд нь олон цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байсан” гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, бангладеш гаралтай нэгэн эр гар хийцийн тэсрэх бөмбөг биедээ нуун, хүн олонтой Нью-Йоркийн төв хэсэгт, өглөөний оргил ачааллын цагт халдлага үйлдсэн аж.

Уг этгээд тэсрэх бөмбөг байрлуулсан хэсэгтээ шархадсан байдалтайгаар баривчлагдсан бөгөөд өөрийн тавьсан зорилгодоо хүрч чадаагүй бололтой. 

Халдлагын хохирогчид байгаа тухай мэдээлэл гарсан хэдий ч одоогоор тодорхой баримт дурдаагүй байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Хэрэв АНУ намайг арьс өнгөөр ялгаварлаван гадуурхаж ад үзэх юм бол, би АНУ-аас өшөөгөө авах болно.

  • Алан хядагч нар гэж тэнэг дуранкууд байх юм даа.Үхэх мөрөөрөө үхэхгүй энгийн сайхан хүмүүст гай болох юм.АНУ-д ямар буруу байх юм.Тэнд чинь газар газрын олон үндэстэн угсаатан л хамтран ажиллаж амьдарч б.гаа шүү.

  • amerik muu eriin baliar humuuseer duursen oron burhni gesgeeel hurtej l taarna los anjelos hot ni shataad duusch bna daaa

  • Америкууд бусад улсын ЭЭЖ ААВ АХ ДҮҮ ЭГЧ ОХИДЫН НУЛМИСаар их гараа угааж байгаа.Одоо өөрийнхөө гараар өөрийн нулмисаа угаах цаг нь ирэх болждээ.

Онцлох мэдээ