...
...

Дуучин Л.Насанбуян охиныхоо зургийг дэлгэжээ

“Оддын эрэлд-2” тэмцээний тэргүүн байрын шагналт, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15-н оролцогчдын нэг дуучин Л.Насанбуянг хөдөлмөрч нэгэн гэдгийг хүмүүс андахгүй. 

Рок попын ертөнцөд хөл тавьсан даруйдаа МУГЖ  Б.Сарантуяад сүү, хадаг тавьж багшаа болгож авсан азтан нэгэн гэхэд хилсдэхгүй. Хоолойн цар хүрээгээрээ урлагийнхан дундаа хамгийн "чадварлаг" нэгэн хэмээн үнэлэгддэг тэрээр Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаад нэлээн хэдэн жилийг үдэж буй.

Харин хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан тэрээр ээж болсноо фэнүүддээ дуулгасан. Нөхөр, охиноо олны нүднээс ихэд нуулцсаны эцэст хамтдаа авахуулсан зургаа дэлгэжээ. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ