...
...

“Miss Elegance” С.Уянга: “Эмэгтэй хүн гэр бүлтэй болсон ч өөрийгөө, хүсэл эрмэлзлэлээ орхихгүй байх хэрэгтэй”

Монголын залуус салбар бүрт амжилт үзүүлж,  тив дэлхийд нэрээ дуурсгах болсон билээ. Мэдлэг боловсрол, оюун ухаан, авьяас чадвар, хүч чадлаараа манлайлж буй залуусын амжилтын буухиаг үргэлжлүүлж, олон улсын миссийн тэмцээнээс хоёр ч шагналыг хүртээд ирсэн, гурван хүүгийн ээж “Дархан бэр” Сүхбатын Уянгатай хийсэн ярилцлагыг танд толилуулъя.

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.  Өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

 

-Намайг Сүхбатын Уянга гэдэг. Би одоо 29 настай, гурван хүү төрүүлсэн “Дархан бэр”. Соёл Урлагийн Их Сургуулийн Түүх Музейн ангийг төгссөн, түүх музейн мэргэжилтэй. Одоогоор нөхрийн хамтаар хувиараа ажил эрхэлж байгаа. Дээрээ нэг эгчтэй айлын бага охин. 

 

Нөхрийнхөө тухай ярихгүй юу? Айлын гэргий болсон анхны мэдрэмжээсээ хуваалцвал?

 

-Нэг харахад л, баахан залуучуудтай болчихсон байна /инээв/ Нэг мэдэхэд л амьдрал маш хурдан өрнөчихсөн байна. Саяхан л өөрөө хүүхэд байсан бол одоо гурван хүүхдийн ээж болчихсон, хүнтэй суучихсан аз жаргалыг мэдрээд л явж байна даа. Манай нөхөр намайг их дэмждэг. Тэмцээнд явах үед хамтдаа бүх зүйлсийг бэлдэлцэж, үргэлж урам өгч байсан.

 

 

Анх хэдэн наснаасаа загвар өмсөж эхэлсэн бэ? Яагаад загвар өмсөхөөр шийдсэн юм бол?

 

Анх 16 настайгаасаа эхлэн загвар өмсөх тухай бодол орж ирсэн. Маш их сонирхдог байлаа. Багаасаа л гоё гоё эгч нарыг хараад “би яг ийм л гоё эмэгтэй болно доо” гэж боддог байсан.  Анх “Ганга гоёл” агентлагт явж эхлээд л загварт бүрмөсөн дурласан гэж хэлж болно. Харин одоо гэр бүлтэй, гурван хүүхдийн ээж болчихсон байж байна. Эмэгтэй хүн гэр бүлтэй болсон ч өөрийгөө, хүсэл эрмэлзлэлээ орхихгүй байх хэрэгтэй юм болов уу гэж би боддог.

 

Олон улсын чанартай томоохон тэмцээнд маш амжилттай оролцоод ирсэн байсан. Тэмцээнийхээ сонин сайхнаас манай уншигчидтай хуваалцаач?

 

Миний оролцсон тэмцээн бол Болгар улсын Софи  хотод зохион байгуулагдан, 7 хоногийн турш болж өндөрлөсөн “MRS Planet” гэдэг тэмцээн. Энэхүү тэмцээн нь гэр бүлтэй, гэрлэсэн эмэгтэйчүүд оролцдогоороо бусад миссийн тэмцээнээс  онцлогтой. Мөн Монгол улсаас бас анх удаагаа оролцож байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээнээс “Second Runner Up” болон “Mrs Elegance” гэсэн шагналуудыг хүртээд ирлээ.  Өдөр болгон зураг авалт, арга хэмжээтэй маш завгүй сайхан өдрүүд болж өнгөрсөн. Олон орны сайхан бүсгүйчүүдтэй танилцаж хамтдаа долоо хоногийг маш сайхан өнгөрүүлээд ирлээ. Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Тус тэмцээнд зарим нь хүүхэдгүй байсан бол хамгийн дээд тал нь гурван хүүхэдтэй эмэгтэйчүүд байсан. Би тэдний нэг нь /инээв/  Эх орныхоо нэрийг гаргах гэж маш их хичээнгүй зүтгэсэн. Тэр маань ч амжилттай болж энэхүү хоёр шагналыг хүртээд ирлээ. Дэлхийн хэмжээний энэхүү том шоунд оролцож Монгол гэх нэрээ гаргаж чадсандаа баяртай байна. Хүн бүр намайг нэрээр минь биш Mongolia гэж дуудаж байсан, тайзан дээр хүртэл Монголын тугаа бариад гарахад сэтгэл өег сайхан байлаа. Энэхүү тэмцээнд оролцох дараа дараагийнхаа миссүүдийг сайн бэлдэж явуулмаар санагдсан. Бидэнд асар том боломж байна. 

 

 

Яг шагнал авч байх үеийн мэдрэмж ямар байсан бол? Хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?

 

Үнэхээр үгээр зүйрлэмгүй сайхан байсан. Анхнаасаа надад шагнал авна гэдэг совин төрж байсан нь өөртөө итгэлтэй байж шагнал авахад нөлөөлсөн болов уу гэж одоо бодож байна. Маш олон орны сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөж тэрхүү шагналуудыг авахад  тусалж дэмжсэн ар гэр, ээж, эмээ, эгч болон нөхрөө бодсон. Тэдэндээ “Баярлалаа” гэж хэлмээр байна. Энэ тэмцээнд явахад ”Мисс Монгол” аялал жуулчлалын холбооны тэргүүн Гантогоо эгч маш их тусалсан. Мөн гоёмсог даашинзуудыг минь урлаж өгсөн, уран гарт Азийн топ дизайнер Отгонжаргал болон түүний нөхөр Энхболд нарт баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Маш гоё даашинзуудыг тайзнаа амилуулж чадсан.  Тэнд байсан хүмүүс  үндэсний хувцсыг маань их гайхан биширч сонирхож, магтаж байсан шүү.

 

 

Хүмүүс Монголын талаар сонирхож байна уу? Гадныхны хандлага Монголын зүг хэр чиглэж байна вэ?

 

Mongolia гээд хэлэхээр хүмүүс  “Wow Mongolia” гээд мэддэг болсон байна. Ялангуяа Чингис хааныг их асууж байсан. Ер нь их сайхан хүлээж авсан. Харьцангуй Ази төрхтэй болоод ч тэр үү, хүмүүс их сонирхож байсан. Тэмцээнд оролцогч охид бүсгүйчүүдээс гурван эмэгтэй сонгогдон  “Jewelry Fashion Show”-д   оролцсоны нэг нь би болсон. Тэдгээр гурван эмэгтэйгээс нэг нь сонгогдон сэтгүүлд зургаа авахуулахаар болсонд бас л би шалгарсан. Их сайхан хүлээж авсан.

 

 

Дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд явахад мэдээж сандарч байсан байх. Түүнийгээ хэрхэн даван гарч байв даа?

 

-Ерөнхийдөө би энэ тэмцээнд орно доо гээд бодоод л явдаг байсан. Жилийн өмнөөс зорилгодоо хүрэхийн тулд бага багаар өөрийгөө бэлдэж эхэлсэн.  Энэ зүйл миний хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд л тэмцээн болохоос нэг сарын өмнө оролцох урилгаа аваад сарын дотор бэлтгэлээ бүрэн базаагаад явсан. Гэхдээ харьцангуй бэлтгэлтэй байсан болохоор өөртөө итгэлтэй оролцоод ирлээ. Сандрал мэдээж байсан. Монгол улсаа анх удаагаа төлөөлөн оролцож байгаа болохоор амжилттай оролцоод ирэх юмсан гэж их л хичээсэн дээ. Ер нь залуухан хэрнээ олон хүүхэдтэй байх тусмаа тэмцээнд оролцогчдын дунд нэр хүнд нь өсдөг юм билээ. Миний хувьд нас залуу бас гурван хүүхэдтэй болохоор нэр хүнд маань бас түүнийгээ дагаад өсөж байсан. Айдас сандралаа даван туулахад миний зорилго, бас миний хамгийн том чимэг болсон гурван хүү минь тусалж байлаа.

 

 

Гурван хүүгээ төрүүлээд биеийн жин, гоо сайхнаа хэрхэн хадгалж үлдэж байсан бэ. Охид эмэгтэйчүүд энэ талаар их сонирхож байгаа байх?

 

Эмэгтэй хүний төгс бие галбир хүүхэд төрүүлсний дараа бий болдог гэж би боддог. Гурав төрсний дараа миний биеийн хамгийн гоё хэсгүүд бий болсон гэж хэлж болно.  Төрсний дараа бусад эмэгтэйчүүдийн адилаар жин нэмсэн. Төрөөд гэлтгүй төрөхөөсөө өмнө  зөв хооллохыг их хичээдэг. Ногоо, уураглаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж, биеэ эрүүл байлгахыг эрхэмлэдэг дээ.

 

 

Эмэгтэй хүн гэр бүлтэй, хүүхэдтэй болоод өөрийгөө мартах тал ажиглагдаад байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ? Яг тийм байдалд ороод өөртөө итгэлгүй болж, өөрийгөө мартсан эмэгтэй үүнийг уншиж байж магадгүй. Тэдэнд хандаж урам зориг хайрлавал?

 

Эмэгтэй хүн хэдийгээр гэр бүлтэй болсон ч өөртөө тавих анхаарлаа сулруулж болохгүй гэж боддог. Өөрийнхөө зорилго мөрөөдлийг мартахгүй байж, үргэлж өөдөө тэмүүлж амьдрах хэрэгтэй. Эх хүн гэдэг хамгийн баян аз жаргалтай нэгэн байдаг. Тиймээс энгэртээ гялалзах эрдэнэсүүдийнхээ төлөө өөрөө үлгэр дуурайлал нь болж хэзээ ч шантралгүй, эрч хүчтэй, зорилго мөрөөдлөөр дүүрэн байж, түүнийхээ төлөө тууштай тэмцэгч байгаарай гэж хэлмээр байна.

 

Ярилцсанд баярлалаа. Таньд аз жаргал, сайн сайхан бүхнийг,мөн улам их амжилтыг хүсэн ерөөе. 

 

Баярлалаа, танай хамт олонд бас ажлын амжилт хүсэе.

 

 

 

 

 

 

Ярилцсан : Ж.Золжаргал

Эх сурвалж : Breakingnews.mn

Хамтран ажилласан : "Gaffe Bene, Shangri-La салбар"

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

Онцлох мэдээ