...
...

10 мянган хүний амь насанд хүрсэн "УНГАС"

Эртний Ромын эзэн гүрний үед нэгэн галзуу ч гэмээр инээдтэй ч гэмээр үйл явдал болж байсан байна. Одоогийн Израйлын нийслэл Иерусалим хот Ромын хяналтад байх үед энэ үйл явдал болсон гэнэ.Энэ бүх үйл явдал Дээгүүр өнгөрөх баяр буюу Библийн сударт бичигдсэн байдаг ариун баярын үер болсон байна, Иудаизм болон Католик шашны тэмдэглэлт өдөр нь Египетийн боолчлолоос Израильчууд МЭӨ 1445 оны үед гарсан өдрийг жил бүрийн хавар тэмдэглэж ирсэн. Абрахам, Исаак, Иаковын үр сад болох Израильчууд Египетийн дарлалд 400 жил хүлэгдсэний эцэст Тэнгэр бурхан тэднийг боолчлолоос чөлөөлөхөөр шийдэн Мосе гэдэг еврей хүнээр удирдуулан Египетийн нутгаас гаргасан хэмээн израильчууд үздэг. Нэг ёсондоо Еврейчүүдийн хувьд энэ баяр тун ариун өндөр ач холбогдолтой баяр аж.

Иерусалим хотноо Дээгүүр өнгөрөх баярыг олон мянган еврейчүүд тэмдэглэж байх үед нэрэн үл мэдэгдэх Ромын цэрэг өмдөө тайлан еврейчүүдийн өөдөөс унгаж, унгаж байгаа биеийн хэлбэрээ алдалгүй зогсож байсан нь хотод бослого гаргахад хүрсэн юм. Ганц хүний унгаснаас болж 10 мянган хүн амь насаа алдсан гэдэг боловч зарим нэг албан бүс эх сурвалжийн бичсэнээр амиа алдсан хүний 30 мянга хол давсан байх гэдэг гэнэ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Ч.Мөнхзул

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ