...
...

Хөзрийн мэргэч, хар домын шидтэн Наранжаргалын Доржмаа: Мөнгөөр хэмжигдэх зан үйлийг хийдэг хүн би биш

Хөзрийн мэргэч, хар домын шидтэн Наранжаргалын Доржмаа: Мөнгөөр хэмжигдэх зан үйлийг хийдэг хүн би биш

Сүүлийн үед олны “овоо хараа”-нд байнга өртөж байгаа энэ сонирхолтой эмэгтэйтэй уулзаж, ярилцахын тулд нилээдгүй цаг хугацааг зарцууллаа. Энэ хүн бол олны дунд “Хөзрийн хатан” нэрээр танигдаад байгаа хар домын шидтэн Наранжаргалын Доржмаа гэх эмэгтэй юм. Хөзрийг өөрийн нэг хэсгээ болгон гарамгай гэгч нь удирдаж хүч чадлаа харуулдаг гэгдэх түүний тухай олон ч мэдээлэл цацагдсан. “Дээдсийн хүрээллийг дэлдийлгэсэн үзмэрч”, өөрийн зүгээс нийгмийн эмзэг давхаргын хүмүүст байнга гар сунган туслаж байдаг гэх зэрэг сүүлийн үед шуугиантайхан байгаа энэ эмэгтэйн дотоод ертөнц рүү өнгийх гэсэн нь энэ. Сэтгүүлүүдийн нүүрийг чимж, өөрийн ижил түвшиний хүмүүсийг бодвол нилээд сүр дуулиантайгаар мандаж яваа түүний ярилцлага өгөхгүй гэсэн хатуухан хариултыг олон удаа сонссон ч их ажлынх нь хажуугаар хэсэгхэн хугацаанд ярилцах завшаан тохиосныг сийрүүлэн уншигч танаа хүргэж байна.

-Тантай уулзаж ярилцах гэж багагүй хугацаа зарцууллаа. Хүмүүсийн ачаалал ихтэй байдаг бололтой.

Тийм шүү. Миний талаар сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр эерэг, сөрөг гээд олон ч мэдээлэл гарлаа. Үүнийгээ дагаад хүмүүсийн хандлага, анхаарал нь над руу төвлөрөөд байгаа нь үнэн. Нөгөө талаасаа намайг зориод ирсэн хүмүүс сэтгэл хангалуун буцдаг учраас бүхий л цаг минь бусдын төлөө сайн үйл хийхэд зориулагдаж байна даа.

 Сэтгүүл, сонин, сайтуудын нүүрний эгнээнээс өөрийн тань зураг, энэ хүн чухам ямар хүн юм бэ гэсэн мэдээллүүд сүүлийн үед хангалттай цацагдаж байна. Наранжаргалын Доржмаа гэдэг хүн хэзээнээс хэвлэл мэдээллийн тэргүүн эгнээнд байрлаад эхлэсэн нь их сонирхолтой байна?

Би ямар нэгэн шашинд харьяалагддаггүй. Намайг тодотгох зүйл минь хөзрийн мэргийг цусандаа шингэтэл эзэмшсэн чадвар минь л юм даа. Гэнэт нэг эмэгтэй бусдаас ялгарах байдлаараа онцгойрч олны өмнө гараад ирэхээр хэвлэл мэдээллүүд шүүрч авсан юм байлгүй дээ.

Олон хүн таньж мэдэх тусам маш их хэл ам, янз бүрийн ойлголтууд дагаж байгаа байх лдаа. Таны талаар гарч байгаа сайн, муу мэдээлэлд та ямар байр суурьтайгаар хандаж ирсэн бэ?

Огт ор үндэсгүй мэдээлэл гарсан байх тутамд би нэг их сүртэй хүлээж авдаггүй. Надад тэсвэр тэвчээр, аливаа зүйлийн үнэн мөнийг ялгаж салгах хатан ухаан бий. Гэхдээ эерэг сэтгэгдлүүдээсээ илүүтэйгээр сөрөг мэдээлэл гаргагчдыг би их гайхдаг юм. Би хөзрөөрөө мэргэлэхдээ үнэн зөвийг нь байгаа байдлаар нь л хэлээд гаргадаг. Надаар мэргэлүүлээд ямар нэгэн таагүй хариу сонссон хүмүүс л сошиалаар бусдад буруу мэдээлэл өгөөд байгаа юм шиг санагддаг. Би бусдад буян үйлддэг ч гэсэн сэтгэл зүйг нь буруу чиглүүлж, хөзрийн мэргэнээсээ зөрсөн хариулт өгч үзээгүй. “Дорой хүн өс санадаг, хүчтэй хүн уучилдаг, ухаантай хүн тоодоггүй” гэсэн бодлоор би өдийг хүртэл сэтгэл зүйн тэмцэл дунд л амьдарсаар ирлээ дээ.

Бусад зөн билэгчид, үзмэрчид өөрийнхөө заслын зан үйлийн байдал, явцыг өөрийнхөө хувийн аккаунтаараа дамжуулан ил болгодог. Нэг талаасаа хэтэрхий илэн далангуй байгаа нь сонирхолтой боловч өөрийн хийж байгаа зан үйлээ нууцлахгүй байгаа нь хачин жигтэй харагдах тал ч бий. Таны хувьд хар домын заслаа хэрхэн хийдэг вэ?

Би өдрийн цагаар хар домын үйлээ хийдэггүй. Үүр шөнийн заагаар хийдэг. Миний хийж байгаа үйл бол маш хатуу, хар домын шид, хүчийг агуулсан байдаг. Би энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна. хүмүүс намайг гээд зориод ирж байхад тэдний төлөө хийж байгаа зүйлээ би интернэтээр дэлгээд байвал инээдтэй биз дээ. Би өмнө нь ярилцлага өгөхдөө ч хэлж байсан. Надаар засал хийлгэсэн хүнийг ямар ч мундаг лам, бөө дээр очсон засал хийлгэсэн гэж өөр хүмүүс мэдэгдэхгүй байх хэмжээнд л би үйлээ хийдэг. Тухайн хүний сайн сайхан явахад миний хар домын хүч мөнхөд хамгаална гэсэн үг.

Та энэ бүхнийг бүрэн цогцлоохын тулд маш их золиос гаргадаг гэдэг нь тодорхой. Өөрөөсөө гаргаж байгаа золиос бүртээ сэтгэл хангалуун байх нь юу л бол. Та чинь нөгөө талаасаа хувь хүн шүү дээ?

Би маш их сэтгэл хангалуун байдаг. Би хэзээ ч бусдад ядарсан царайгаа, зовж байгаа төрхөө харуулдаггүй. Би л бусдын муу муухай зүйл, хувь тавиланг дааж авч байгаа шүү дээ. Ар гэртээ хандуулах анхаарал халамж, хүүхдүүдээ хайрлах эхийн хайраасаа хомслон байж би бусдын төлөө амьдарч яваа, бусдаас онцгой чадвартай энгийн л нэг монгол эмэгтэй. Миний гаргаж байгаа золиос бүхэн үнэ цэнэтэй. Хувь хүний хувьд надад зовох, шаналах, өвдөх, амьдралд сөхрөх үе ч олон гардаг. Гэхдээ энэ бол миний л хувь тавилан.

Хамгийн сүүлд та папарацичдын дуранд өртжээ. “Дээдсийн хүрээний хүмүүсийг дэлдийлгэсэн үзмэрч” гэсэн сүрхий гарчигтайгаар. Өөрийн чинь хувьд зөвхөн дээдсийн хүрээллийн хүмүүстэй л харьцдаг гэсэн ойлголтыг олонд өгсөн байсан. Таньд үзүүлэх гээд зорьж ирж байгаа хүмүүсийн зэрэг зиндааг зааглаж үнэн зөвөөр нь тодорхойлсон гэж үзэж болох уу?

Ядарсан хүмүүс зорьж ирэх тусам би олзуурхдаг, тэдэнд туслахыг хичээдэг. Би хэзээ ч дээдсийн хүрээллийг дэлдийлгэж, өөрийнхөө хүч чадалд бардаж, нийгмийн тоорхой түвшиний хүмүүсийг ялгаварлаж харьцсан удаа байхгүй. Хэвлэл мэдээлэл их хүчтэй болжээ, их хурц ч болсон байна. би баячуудын үзмэрч биш, баячуудын хөл гар биш. Би бол энгийн “ардын”-хаа төлөө оюун санаа, ухаан бодол, энерги, өөрт удамшиж ирсэн онцгой чадвараа зориулж яваа хүн.

Хэвлэл мэдээллээс хараат байна гэдэг нэг бодлын олзуурхууштай, нэг бодлын төвөгтэй шүү дээ. Та хараат байх, эсвэл хараат бус байхын алийг нь илүүд үздэг вэ?

Миний хэн гэдгийг илэрхийлэх зүйл бол хэвлэл мэдээлэл биш. Надад тохирох орон зай ч биш. Ямар сайндаа л намайг хар нүхэн дотроо байдаг хүн олны дунд явж байна гээд бичсэн байхав дээ (инээв) би сүүлдээ гадуур гарахаасаа ч эмээдэг боллоо.

Таныг хувийн сэтгүүлчтэй, өөрийгөө рекламдаж байна гэсэн сэтгэгдлүүд сошиалаар гарсан. Нууц биш бол өдийг хүртэл өөрийгөө дөвийлгөж, олны анхаарлыг татах гэсэн үйлдэл хийж байв уу?

Юу байхав дээ. Ямар ашигтай юм бэ? Надад тэгж хүнээр өөрийгөө рекламдуулж явах зав зай нь ч алга. Чи өөрөө надаас ярилцлага авах гэж хичнээн хүлээлээ, одоо үүдэнд ямар их хүн надад зовлонгоо уудлах гээд зориод ирсэн байна? энэ бүхнийг чи ч өөрийн нүдээр харж байна. Би бусад шиг өөрийгөө рекламдуулаад, тогос шиг гоёод явдаг хүн биш. Уг нь би чинь их нууцлагдмал байхыг хичээдэг хүн шүү дээ. Гэхдээ л ямар нэгэн байдлаар сэтгүүлчдэд олзлогдчих юм.

 Нууц биш бол таны засал, үйлээ хийх үнэлэмж хэдий хэмжээний мөнгөн дүнгээр хэмжигддэг вэ?

Тогтсон үнэ ханш байхгүй ээ. Тухайн хүнийхээ боломжинд тааруулдаг. Энэ бол мөнгөөр хэмжигдэхээр бөгөөд үнэлэгдэхээр ч хэмжээний үйл биш.  

Тантай ижил түвшиний хүмүүс энэ чадвараа бизнес болгоод хөгжүүлчихсэн, заслын үнэ ханшаа тэнгэрт тултал өргөчихсөн байгаа харагддаг. Та тэдний нэг биш гэж үү?

Уучлаарай, мөнгө бол өнөөгийн нийгэмтэй цусан холбоотой оршиж байгаа нь үнэн. Үнэхээр мөнгөний боломжгүй хүн зуун төгрөг бариад ирсэн ч заслыг нь хийгээд өгөх уужуу сэтгэл надад бий. Бусдыг хорлуулах гээд, тэр үйлийн үр нь буцаад өөр дээр нь ирэхийг мэдэхгүй намайг зорьж ирж байгаа хүмүүсийн өөдөөс “боломжгүй” гэсэн хариулт өгөөд гаргах бардам ам ч надад бий. Чи намайг их сонжиж байна. Та баячуудын үзмэрч мөн үү? Та өөрийн чадвараа бизнес болгосон уу? гээд л. Гэхдээ би чиний ам асуугаад байгаа хариултыг яг үнэнээр нь л өгөөд сууж байна.

Тэгвэл хүмүүс зовлонгоо нимгэлэх гэж ирсэн атлаа яагаад дараа нь муучилж, нэр хүндэд тань халдах зэрэг байдал гаргаад байна. Магадүй энэ нь тантай адил төстэй чадвартай хүмүүсийн хорон явуулга байж болох уу?

Монголчууд сайн ч зүйл хийсэн шүүмжилнэ, муу ч юм хийсэн шүүмжилнэ. Бусдын үгээр үг хийгээд буруу ойлголт аваад яваад байгаа хүмүүст хандаж хэлэхэд ”Эхлээд өөрсдөө надтай ирж уулзаад намайг ямар хүн бэ гэдгийг бодитоор нь мэдэж ав” гэж л хэлмээр байна. Түүнээс биш би хэнд ч хачин сонин асуултын тайлбарыг өгөөд сууж баймааргүй байна. Нүдээр үзсэн зүйл, чихээр сонссон зүйлүүд хоорондоо маш том ялгаатай шүү. Би үнэнийг маш хатуугаар хэлж, бусдыг хурцалж өгдөг. Энэ байдлаасаа болоод хэл аманд орох тохиолдол гарч л байдаг юм. Миний хувьд л гэхэд надаас цаг аваад ирж байгаа хүмүүсийгээ ямар нэгэн шалтгаанаас болоод хойшлуулаад байхыг хүсдэггүй.  

Таны нэр хүндэд халдах гэж оролдсон, бусдын явуулгаар худлаа мэдээлэл гаргасан хүмүүстэй нүүр тулж байсан уу?

Үгүй дээ. Худлаа зүйл ярьж байгаа хүн хэзээ өөрийгөө илчилж байсан юм бэ. Ор үндэсгүй зүйлийг олон удаа сонсвол үнэн л болж харагддаг шүү дээ. Гэвч надад цуурхал тараагчидтай, тэдэнд итгэгсэдтэй зууралдаж явах сонирхол байхгүй. Би өөрөө ч фэйсбүүк, сайтуудад олон удаа зочлоод байхыг хүсдэггүй. Маш их ачаалалтай байдаг учраас өөрийгөө бясалгаж, бусдын төлөө хийж байгаа буянаа улам тэлж, баяжуулахад л амьдралынхаа хором мөч бүхнийг зарцуулдаг. Миний байгаа бодит байдал ийм л байна.

Үзлэгийн тань өрөөний орчин бүрдүүлэлт амар амгаланг мэдрүүлэхээр,  бүхий л талаасаа тайвшралыг бэлэглэхээр сэтгэлд дулаахан юм. Энэ өрөөнд орж ирээд гарсан хүмүүс их л сэтгэл хангалуун байдаг байх гэж бодогдлоо. Би ч таныг их хатуу, ширүүн хүн гэж төсөөлж байлаа. Гэтэл харин ч эсрэгээрээ юм. Ярилцлагыг маань уншиж байгаа хүмүүст хандаж сэтгэлийнхээ үгийг үлдээхийг хүсч байна.

Тийм шүү. Миний өрөөнд орж ирээд зовлонгоо нимгэлээд гарч байгаа хүмүүст хамгийн их таалагддаг зүйл бол бүрдүүлсэн орчин маань мөн. Олон ч хүмүүс хэлдэг юм. “Өөрийг тань зорьж ирээд, ярилцаад, мэдэх зүйлээ мэдээд гарч байгаа болхоор гараад явахдаа хүртэл уужим амьсгаа авах нь ээ” гээд л гарцгаадаг юм. Би тийм хатуу, ширүүн, хүн айхаар хүн биш ээ. Харин ч эсрэгээрээ шүү. Маш өрөвч, нулимс нь ойрхон эмзэг хүн. Гэхдээ үүнийгээ би дотроо л хадгалдаг болхоос биш бусдад харуулж болохгүй шүү дээ. Би хүч чадалтай, тулгатай байж байж бусдын итгэлийг дааж явна гэж боддог.

Ярилцлага нийтлэгдсэний дараа олон хүн тантай холбогдохыг хүсэх байх. Яаж холбогдохыг та хэлж өгнө үү?

Ард түмнээс өгсөн сайхан нэр байна аа, надад. “Хөзрийн хатан” гэсэн... Яг энэ нэрээр маань өөрийн маань фэйсбүүк пэйж хуудас, хувийн аккаунт байгаа. Мөн 80901178, 80901156 дугаарууд руу залгаад манай ажилчдаас цагаа аваад ирж үзүүлж, заслаа хийлгэх боломжтой байдаг.

Ярилцсанд баярлалаа.

 

Би л бусдын муу муухай зүйл, хувь тавиланг дааж авч байгаа шүү дээ. Ар гэртээ хандуулах анхаарал халамж, хүүхдүүдээ хайрлах эхийн хайраасаа хомслон байж би бусдын төлөө амьдарч яваа, бусдаас онцгой чадвартай энгийн л нэг монгол эмэгтэй. Миний гаргаж байга
Монголчууд сайн ч зүйл хийсэн шүүмжилнэ, муу ч юм хийсэн шүүмжилнэ. Бусдын үгээр үг хийгээд буруу ойлголт аваад яваад байгаа хүмүүст хандаж хэлэхэд ”Эхлээд өөрсдөө надтай ирж уулзаад намайг ямар хүн бэ гэдгийг бодитоор нь мэдэж ав” гэж л хэлмээр байна.

Онцлох мэдээ