...
...

М.Чариот: Сексийн тусламжтайгаар асуудлуудаа шийдэх боломжтой

Туранхай бүсгүйчүүд моодноос гарч, мяраалаг атлаа галбирлаг бүсгүйчүүд "эрчээ" авч байгааг Европын орнууд зарлан тунхагласаар байна. Тэгвэл манай улсын  анхдагч гэж хэлж болох "Plus size" буюу нэмэх хэмжээтэй модель Чариот бүсгүйг "Breakfast" буландаа бид онцоллоо.

Сайн байна уу? Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг М.Чариот гэж дуудаж болно.21 настай. Монголын хамгийн анхны plus size эмэгтэйчүүдийн хамгийн анхны стилист гэж хэлж болно.

Аль сургууль төгссөн бэ, ямар мэргэжилтэй вэ?

МУИС-ийн Хятад хэлний орчуулагчийн ангид байсан. Мэргэжлээсээ тэс ондоогоор буюу хоббигоо хөгжүүлээд ажиллаж байна.

Яагаад нэрээ нууцлах болов?

Хүмүүсээс муухай сэтгэгдэл ирэх байх гэж их айсан. Өөрийнхөө нэртэй ямар нэгэн сөрөг зүйлс сонсохыг хүсээгүй гэх үү дээ. Нууцалсан нэр маань хар хэл амнаас хамгаалдаг ивээл чулуу гэсэн утгатай.

Хэдийнээс өөрийнхөө бие галбирт анхаарч эхэлсэн бэ?

Яг “plus size” модель болох гэж нэг жил бэлдсэн. Түүнээс өмнө нь бол фитнессээр хичээллэдэг байсан. Харин яг модель болох гэж өөрийгөө бэлдэж байгаагүй. Бусдад өөрийгөө харуулж сурталчилгаа хийдэг учир өөрөө биеийн галбиртаа анхаарах шаардлага гарсан.

Хоолны дэглэм барьдаг уу?

Аль болох махан хоол иддэг. Мөн хоолныхоо хажуугаар хоол шингээх ногоонуудыг хэрэглэдэг. Махаа ч идчихнэ, хажуугаар нь шингээх задлах бүтээгдэхүүнийг бас хэрэглэнэ. Энэ нь бас нэг төрлийн эрүүл хооллолт л доо. Хүссэн юмаа иднэ, давхар сайн шингээнэ.

Тураах бүтээгдэхүүн хэрэглэж байсан уу?

Оройн цагаар ногоон цай ч юм уу гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Түүнээс биш яг тураах бүтээгдэхүүн хэрэглэж байгаагүй.

Одоо биеийн харьцаа тань ямархуу байгаа вэ?

Одоогоор өвлийн бэлтгэлдээ орсон байна: 105х75х105

Хувийн багштай юу?

Байхгүй. Өөрөө өөртөө л багш хийж байна даа. Ганцаараа л зүтгээд байна. Гэхдээ хөгжөөн дэмжигчид бол их байгаа шүү. /Инээв/.  

 Монголдоо Plus size моделиудыг бэлтгэх санаа бий юу?

Бодож л байна. Шууд сэтгэлийн хөөрлөөр хийж болохгүй учраас үүнд бэлтгэх маш их зүйл хэрэгтэй байгаа. Наад зах нь гэхэд оффис, хөтөлбөрүүд гээд л...

Мэдээж нэг өглөө сэрэхдээ л ийм гоё бие галбиртай болоогүй байх. Шантарч байсан үе байдаг байх л даа?

Би яг одоо шантарч байна. Гэхдээ дуртай хоолоо идчихдэг, хүссэн цагтаа бэлтгэл сургуулилтаа хийчихдэг болохоор үүнд бол шантраагүй л дээ. Хамгийн их шантраад байгаа зүйл бол “анхдагч” гэдэгт л байгаа юм. Анхны гэх тодотголтой бүх зүйл маш их шүүмжлэлийг дагуулдаг шүү дээ.Өмнө нь тийм үлгэр жишээ байгаагүй учраас хүмүүс өмнөхтэй нь харьцуулж муу хандлага гаргах вий гэж айж байна. Одоо бол тийм их сөрөг хандлага байхгүй л дээ. 

Олны танил болоход давуу болон сул тал юу байна?

Олны танил болмооргүй байна аа. /инээв/

Хүссэн хүсээгүй болсон шүү дээ?

Би анх ерөөсөө ингэж бодоогүй. Зүгээр л өөрийн гэсэн хувцасны үйлдвэртэй болоод өөртэйгөө адил "plus size" эмэгтэйчүүдийн хувцасны асуудлыг шийдэж, мяраалаг ч гэсэн сайхан харагдаж, сайхан хувцаслаж болдог юм шүү гэдгийг бусдад харуулахыг хүссэн. Түүнээс Монголын хамгийн анхны plus size модель гээд л соошлоор хандалт авч, хүмүүсийн анхаарлыг татна гэж зүүдлээ ч үгүй явлаа.

 Ерөнхийдөө энд тэнд явж байхад хүмүүс таниад байдаг болчихож. Өмнө нь би нүүрээ будахгүй гадуур гараад л ажлаа амжуулчихдаг байсан бол одоо хайнга ч гэх юм уу  явж чадахаа байсан. Аль болох эмх цэгцтэй биеэ авч явах гэж хичээж байна. Энэ тал дээр жоохон баригдмал  болох гээд байна.

Залуучууд их өдөж, хоргооно биз?

Хүмүүс их асуудаг л даа, залуучуудаас чат их ирж, өддөг биз гээд л. Яг үнэндээ өдөрт 10 хүн чат бичлээ гэхэд 8 нь эмэгтэй хүн байдаг. Хүний урманд бараг байхгүй шахуу даа. /инээв/

Эмэгтэйчүүд чат бичихдээ ихэвчлэн юуны тухай асуудаг вэ?

Хувцаслалтын талаар асуудаг. Шинэ жил дөхөж байгаа учраас ихэнх нь ямар даашинз өмсөх вэ, яаж галбиржих вэ,  тэгээд жин, өндрөө хэлээд л би ямар палаж өмсвөл зохих вэ гэсэн асуултууд их ирж байна. Амжилт хүссэн чатууд бас их ирдэг.

Эрчүүдээс хамгийн түрүүнд юуг нь олж хардаг вэ?

Надад гоё залуу гэхээр  “цэвэрхэн” залуу төсөөлөгддөг. Ямар ч сайхан нүд хөмсөг, царай зүстэй залуу байгаад хувцас  хиртэй байвал мэдээж онцгүй биз дээ

Ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө бий юу?

Эрчүүдээс халдаж болохгүй, халдаж чаддаггүй гэсэн үг аягүй их сонсдог. Хүчирхэг энергитэй эмэгтэй хүн гэж байдаг шдээ. Хүчирхэг энергитэй эмэгтэй хүн,  эрэгтэй хүнийг энергийг даралж байдаг. Одоогоор намайг давах хүчтэй эрэгтэй хүнтэй учраагүй л байна даа.

30 хүртлээ ганц бие байна гэж боддог гэхээр сексийн амьдралаа яаж зохицуулна гэсэн үг вэ 

Моника Белучигийн хэлсэн үг байдаг шдээ. "Би хэзээ ч өглөө босоод бусад хүмүүс шиг гүйж үзээгүй,  дасгал хийнэ гээд заал руу явж үзээгүй. Өдий хүртэл миний бие галбир, арьсны нууц бол миний сексийн амьдрал" гэж хэлж байсан. Сексийн амьдралаараа би бүх зүйлийг шийдэж чаддаг гэж хэлсэн. Мэдээж даавраа нөхөж чадахгүй учраас хүний биеийн харьцаа их алдагддаг. Ерөнхийдөө бол шаардлага гарч ирж байгаа юм л даа. Аль болох өөрийн итгэсэн хүнтэйгээ энэ асуудлаа шийднэ гэж боддог.

Сексээр биеийнхээ дуртай хэсгээ турааж галбиржиж болох нь ээ?

Мэдээж шүү дээ. Секс чинь маш олон давуу талтай. Энэ чинь дасгал хөдөлгөөнийг орлож байна, стресс тайлна, дархлаа сайжруулна, арьс толигор болгоно. Манай ээж эмэгтэйчүүдийн эмч л  дээ. Багаасаа бүх зүйлийн талаар нээлттэй ярилцдаг байсан болохоор нуугаад байх юм байхгүй. 

Ярилцсан Д.Атарцэцэг 

Эх сурвалж: Breakingnews.mn

Хамтран ажилласан: "Caffe bene, Өргөө-2 салбар"

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ