...
...

Ж.Мөнхбат МАОН байгуулна гэв үү

МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна. Удахгүй МАН-ын удирдах намын даргыг сонгох санал хураалт хурлын төлөөлөгчдийн дунд   явагдана. МАН-ын даргад нэр бүхий 4 нэр дэвшигч өрсөлдөж байга ч гол өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын дунд үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…хэрвээ У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол би намаасаа гарч өөр нам байгуулна” гэж 1309 төлөөлөгчид хандан  тэднийг сүрдүүлэх, шантаажлах, айлгахын алин болох нь үл ойлгогдох хэмээр мэдэгдэл хийжээ.

Тэгвэл МАНын Их хурал дунд Ж.Мөнхбатын шинээр байгуулах намын нэр тодорсон тухай яриа гарч эхэлжээ.

Ж.Мөнхбат МАОН буюу Монгол Ардын Олигариудын Нам гэгчийг байгуулахаар болсон сурагтай. МАН-ын жирийн гишүүдийн хувьд нам төрийн үйл хэрэгт шударга ёс тогтоосой, хууль ёс бүх хүнд тэгш үйчилдэг байгаасай, төрөөс тэрбумтнууд төрдөг явдал таслан зогсоосой гэж боддог атал Ж.Мөнхбат даргын хувьд намын жирийн гишүүдийн эрх ашгаас илүүтэй Монголын Олигариудын эрх ашиг чухал гэдгийг “У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол би намаасаа гарч өөр нам байгуулна” гэж хэлсэн үгээрээ нотлочихсон төдийгүй МАН-ын жирийн  олонхи гишүүдийн хүсэж байгаа  шударга ёсноос илүүтэй бүлэглэл, фракци, ах нарынхаа эрх ашгийг илүүд тооцон МАОН  байгуулахаар болсон юм байхдаа гэж төлөөлөгчид ярих болжээ.

Ж.Мөнхбатын шинээр байгуулах МАОН-д МАН-ын жирийн гишүүд биш эрх мэдэлд дурладаг, төрөөс тендер болон  концесс авахыг хүсдэг, сайд дарга нар буруу зүйл хийсэн ч тэднийг бурханчлан тахидаг шинэ залуу олигариуд элсэн орж болох юм байна.

Ийнхүү УИХ-ын Ж.Мөнхбатын МАН-ын төлөөлөгчдийг “айлгаж”, МАН-ын даргад нэр дэвшигч Д.Хаянхярваад санал өгүүлэхэр хэлсэн үг түүний өөрийн нь эсрэг  чиглээд эхэлжээ.

Эх сурвалж: zone.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Энэ Мөнхбат гэгч хаа нэг газраас Дэвтэй юм идэж ууснаас зайлахгүй боллоо, Тэр хэлж ярьж , байгуулах гэж буй Намынх нь нэр энэ тэр цаанаа л нэг Сүнс нь зайлчихсан хүний амнаас гарч буй гэлтэй, Энэ МӨНХБАТ 10-н Хар нүглийнхээ замруу эргэлт буцалтгүй орлоо доо Хөөрхий, Өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн болгонлуу дайрч давшлаад Ишиг эврээ ургахаар Эхийгээ мөргөнө гэдэг л болж байна дөө,

  • энэ хүн ямар их хор шар хорсолтой залуу вэ? ёстой нэг өөрийгөө нүдний булай шүдний чигчлүүр болгож бна даа. Энэ залуу чинь гайгүй нэг юм намаа яриад явж байсан чинь цаана нь ийм юм нуугдаж байсан бий вийииииии хөөрхий

  • Ингэж Хүрэлсүх өөрийгөө муухай болгож харагдуулж яадаг байнаа.Мөнхбатын эрхийн асуудал.Хүрэлсүх тийм мундаг юм бол МАН-н гишүүд дэмжигчдэдээ нэр хүнтэй нөлөөтэй юм бол шударга бардам өрсөлдөөд дарга болооч.Хэвлэл мэдээлэлээр гар хол бологсодоо хэдэн төгрөг өгч ингэж луйвар булхай хийж дарга авах ямар хэрэг байнаа.Мөнхбатаас их айж байгаа нь үнэн юм байна дөө.Сайн муул энэ залууг тэгэх тусам энэ залуугийн зам дардан болж өөрийнхөө унах нүхийг бэлдэж байгааг сана.Энэ сайтууд хүн гүжирдэхээ боль.Удахгүй Хүрэлсүхтэйгээ мөхнө шүү муу зүйл их давтах тусам биелэллээ олдог Хүрэлсүх дарга болоод нас богино харин Мөнхбатын үг үйлдэл эрт орой 1 цагт ялалт авчирна.Энэ үлдсэн 2,5 жилд байдаггүй юм гэхэд 2020 онд эднээс илүү болох нь үнэн.

  • Намын нэр ард иргэдэд танил болсон гүнзгий утгатай байх хэрэгтэй. Мөнхбатад санал болгоход МАНАН гэсэн нам байгуулах нь хамгийн оновчтой. Экс ерөнхийлөгч, одоогийн Их хурлын даргаас авахуулаад гишүүд нь бэлэн. Шинээр гишүүн элсүүлнэ гэж зовохгүй. Наад Д.Хаянхярвааг намын даргаар тавьсан ч болно,

Онцлох мэдээ