...
...

Пол Уокер гайхалтай нэгэн байсан

Кино урлагт түүн шиг богино хугацаанд нэг уран бүтээлээр нэр алдарт хүрч, улмаар зөвхөн нэг төрлийн жанраар олон жил үйл явдал нь хоорондоо холбоотой кинонд тоглож байсан жүжигчин цөөн.

Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотоос холгүй орших Санта Кларидад Порше маркийн уралдааны автомашинтай нэгэн найзтайгаа давхиж байгаад шон мөргөж, машин нь дэлбэрч харамсалтайгаар  амиа алдсан билээ. Энэ талаар “MTV Music News” мэдээлсэн бөгөөд төд удалгүй түүний өөрийн фэйсбүүк хуудаснаа эмгэнэлийн мэдэгдэл гарч дэлхий нийтийг  цочирдуулсан юм.   Тэрбээр амьд ахуй цагтаа " Пол Уокер" нэгэн удаа үнэт эдлэлийн дэлгүүрээр оржээ. Тус дэлгүүрт Иракын дайнаас халагдаж ирсэн нэгэн цэрэг сүйт бүсгүйдээ бөгж авч өгөхөөр ирсэн байлаа. Хосууд бөгж их үнэтэй байгаа тухай ярилцаж байхыг нь сонссон алдартан 10.000 доллараар тэдний сонгосон бөгжийг нь аваад, дэргэд нь чимээгүйхэн тавьчихаад яваад өгсөн гэнэ.

Н.Норжоо

Эх сурвалж:Дэлхийн фото танин мэдэхүй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ