...
...

Үнэнч найзаа эргүүлэн авсан нь

Домогт жүжигчин Sylvester Stallone нэр алдарт хүрэхээсээ өмнө гэр оронгүй нэгэн байсныг бид бүхэн мэднэ. Тэрээр хоногийн хоолоо олохын тулд араггүй эрхэнд өөрт байсан ганц найз болох нохойгоо 50 доллараар зарж байсан юм. Төд удалгүй тэрээр кино зохиолоо бичиж дуусган түүнийг нь Холливууд авахаар болж гэрээ байгуулсан байна. Мөнгөтэй болоод Sylvester Stallone нохойгоо 3000 доллар төлөн эргүүлэн авсан байна. Харин энэ зурганд тэрээр нохойгоо дөнгөж авсан дараах үеийг буулгажээ. Дашрамд хэлэхэд хүүхэд наснаасаа хамт байсан нохойгоо өөрийн гараар зарах нь түүний амьдралын хамгийн хүнд үе байсан хэмээн тэрээр нэгэнтээ дурассан байдаг.

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ