...
...

“Гэртээ ганцаараа” киноны зочид буудалд “Кевиний өрөө” нээгдлээ

Нью-Йоркийн алдарт Plaza зочид буудал "Гэртээ ганцаараа 2" киноны 25 жилийн ойг маш онцгой байдлаар тэмдэглэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан зохион байгуулагчид тус зочид буудлын нэг өрөөг "Home Alone 2: Lost in New York" кинонд гардаг Кевиний байрладаг люкс өрөөтэй яг ижил дизайнаар тохижуулж байгаа аж.

Уг төсөл нь "Кевин шиг амьдар" гэдэг нэртэй бөгөөд энэхүү өрөөнд нэг хоноход 895 ам.долларын үнэтэй байх юм. Мөн Кевиний өрөөнд байрласан хүн бүрт үүргэвч, "Гэртээ ганцаараа" киноны бүх ангийг багтаасан диск, Кевиний кинон дээр иддэг шоколадны сироптой зайрмаг бүхий тусгай багцыг бэлэглэх болно.

Түүнчлэн зочдод яг л кинонд гардаг шиг халуун пицца, лимузин, Кевиний очдог Нью-Йорк хотын байршлуудаар аялахыг Plaza зочид буудал санал болгож байна.

Н.Норжоо

Эх сурвалж:Дэлхийн фото танин мэдэхүй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ