...
...

Америкийн Бяцхан мисс тэмцээний ялагч Жон Бенет Рамсын аймшигт үхэл

1990 онд төрсөн Америкийн Бяцхан мисс тэмцээний ялагч Жон Бенет Рамси 
1996 оны 12 сарын 25-26 шилжих шөнө АНУ-н Колорадо мужийн Боулдер хотын хувийн орон сууцнаас 6 настай охины цогцос олджээ.Тэр бол алуурчин нь олдоогүй хэдэн зуун хүн амины хэргийн нэг байсан бөгөөд хохирогч нь ЖонБенет Рамси хэмээх бяцхан охин байсан юм.Түүний алга болсон гэх дуудлага өгсөнөөс хойш 8 цагын дараа аав нь байшингынхаа хажуугаас олсон бөгөөд охины хоолойг нь боомилж, биеийг нь хүн харахын эцэсгүй болгосон байсан гэдэг. Охиныг чухам хэн, юуны учир тэгж зэрэмдэглэсэн нь одоо хэр нь нууц хэвээр байгаа ч албан бус мэдээллээр аав, ээжтэй нь хувийн өс хонзонтой нэгэн уг хэргийг үйлдсэн байх магадлалтай гэнэ. Хэрэг тун удахгүй 21 жилийн ойтойгоо золгоно.
Охины аав Жон Беннетт Рамси нь бизнесмэн, зохиолч хүн бол ээж Фэтси Рамси нь Америкийн гоо бүсгүйн тэмцээний ялагч, мисс байжээ.Тэрээр 2006 онд 49 насандаа өндгөвчний хорт хавдарын улмаас нас барсан байдаг ба охин ээжийнхээ адилаар хүүхдийн гоо сайхны тэмцээнд удаа дараа оролцож түрүүлж байсан төдийгүй телевизийн шоугаар хүртэл хэд, хэдэн удаа гарч байжээ. Харин Жон Беннетт Рамси өдгөө 73 настай эсэн мэнд амьдарч байгаа ба түүнийг охиных нь үхэлд буруутгаж байсан ч 2002 оны шүүх хурлаар гэм буруугүй болохыг нь тогтоосон байдаг ба 2009 онд уг хэргийн мөрдөн байцаах явцыг дахин сэргээсэн ч амжилт олоогүй хэвээр байгаа юм.

Image may contain: 1 person, smiling, child, outdoor and closeup

Image may contain: 1 person, smiling, child and closeup

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Ene hergiig angli hel deer ni uzej bsan yum bna. Ohinii ahiig ni bas sejiglej bsan. Duudee ataarhadag bsan gej garch bsan . Harin aav eej 2 ni ohiniig ah ni hunuusniig medej bsan mun tsor gants uldsen huuhdee aldahiig huseegui uchir gemt hergiin ul muriig ballasan gej garch bsan. Who knows.

Онцлох мэдээ