Бид мод гэж мэднэ, бид дэлхий дээр 3 триллион гаруй мод байдаг тухай мэднэ. Гэхдээ бид тэр модод юуг туулж өнгөрүүлсэн талаар мэдэхгүй.
Дэлхий дээрх моднуудын нийтлэг үүрэг нь мэдээж агаар цэвэршүүлж хүчилтөрөгч боловсруулах төдийгүй бага насны хөвгүүдэд анхан шатны авиралтын сайн хичээл ч болж өгдөг талтай. Гэхдээ зарим модод дотроо илүү их түүхийг өөртөө агуулж байдаг.
Жишээлбэл: дийлэнх моднууд 300 гаруй жилийн настай байхад царс модны төрөлтнүүд 100 жил, бристон нарс, вандуйн үндэс зэрэг моднууд хэдэн арван мянган жил дамжин амьдрах чадалтай байдаг байна.
1999 оноос эхлэн гэрэл зурагчин Бен Сар хөгшин моддыг баримтжуулах ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрээр 5 тив даяар аялаж нэн ховор өвөрмөц хэмжээтэй, удам угсаа генетик ондоо, өөрийн онцгой шинж чанартай сумбъектуудыг хайж эхэлсэн байна.
Түүний судалгаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа боловч тэрээр 2015 онд хэлэхдээ "Би 16 жилийн турш дэлхийгээр хувийн амьдралгүй шахуу аялалаа. Би нэг зүйлийг ажигласан нь олон зуун мянган жил дамнан амьдарсан хөгшин мододыг мод бэлтгэлийн компаниуд зүгээр л устгачихдаг. Намайг Мадагаскарт очиход 15 мянган жилийн настай дэлхий дээрхи магадгүй хамгийн сүүлийн төрөл зүйлийн модыг үхээгүй байхад нь намайг очихоос хоёр хоногийн өмнө тайрсан байсан.Бурхан минь 15 мянган жил гэдэг чинь оюун ухаант хүн төрөлхтний үүссэн хугацаанаас ч их хугацаа шүү дээ. Асар их мэдээлэл, днк агуулж байсан мод" хэмээжээ. Түүний дарсан өвөрмөц моднуудын гэрэл зургуудаас хуваалцая.
Өнөөдөр дэлхий дээр нийт мод бэлтгэлийн 60 хувьтай харин нөхөн төлжилт 30 хувьтай явагддаг гэнэ. Энэ эрчээрээ байх юм бол тун удахгүй дэлхий модны хомсдолд орно. Хүн ам өсөн нэмэгдэж байгааг бодож үзэх хэрэгтэй. Хүчилтөрөгч, цэвэр агаарын дутагдалд орох магадлалтай. Мөн хими, цөмийн үйлдвэрүүд ихэссэн нь хөрсний, усны бохирдлыг ихсгэж, магадгүй урвалд орсон хүчилтөрөгч үйлдвэрлэж хэдэн сая хүний аминд ч ирээдүйд хүрэхийг бид тааж хэлж мэдэхгүй юм.






Эх сурвалж:Хүн төрлөхтний фото түүх
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250