...
...

Цагдаа,Прокурор хамтран хар тамхичдыг үйлдэл дээр нь барьжээ

Нийслэлийн прокурорын газар, ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан шалгалт хийж БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.
Шалгалтаар 23-25 насны Э, Г, М нарыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс саатуулсан бөгөөд бие болон гар тээшинд нь үзлэг хийхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрчээ. Мөн дээрх этгээдүүд нь баривчлагдах үедээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас 2017 оны эхний 11 сарын байдлаар энэ төрлийн нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.

 

ЦЕГ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Болж.Хүний хэрэггүй гэсэн бүхнийг хийж явдаг муу сайн хувалзнууд.Улс эх орныхоо төлөө хөлсөө урсгаж ажилдаг болоосой.Та нарын насан дээр,дайнд гавьяа байгуулж,энх цагт хөлсөө дуслуулан ажиллаж явсан ахмад үеийнхээ тухай ганц хуудас ч гэсэн уншаасай.Их ардчилалд мансуурч байгаа юм биз дээ.Одоо наадуулдаа хүрз өгөөд,газар ухуулаад үз.Яах бол үхнэ ш дээ.Нялзрай муу,хүний шаарууд.Хар тамхи нь ч юмчив.Шийтгээрэй!!!Тавиад явуулчихав.Бодвол эцэг эх нь том улсууд биз.Мөнгө өгөөд аргалчих байх даа.Хүний хөдөлмөр л хүн болгодог юмсан.

Онцлох мэдээ