...
...

Дүүргийн прокурорын газруудад цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хүргүүлэв

Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг холбогдох хууль тогтоомж, тушаал, заавар, журмын дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг Сүхбаатар, Хан-Уул дүүргийн прокурорын газруудад 2017 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар шалгаж, дүнг  Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэв.

Шалгалтын дүнг үндэслэн Нийслэлийн ерөнхий прокуророос "прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа үйлдэх тогтоол, тэмдэглэл, санал, хүсэлт, тайлбар, баталгааг Улсын Ерөнхий прокурорын 2017 оны "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварыг батлах тухай” А/54 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загварын дагуу хууль зүйн үндэслэлтэй үйлдэж хэвших, Дүүргийн ерөнхий прокурор, орлогч прокуророос тус хяналтын ажлын явц байдал, чанар, үр дүнтэй сар тутамд танилцаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд болон холбогдох журмуудыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр хяналтын харьяа байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулж ажиллах” талаар Сүхбаатар, Хан-Уул дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокуроруудад албан даалгавар өгч, бусад дүүргийн прокурорын газруудад цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хүргүүлжээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ