...
...

Театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой

Монгол улсад театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг манай сургуулийн хамт олон 2017 оны 11 сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Кино-драмын тэнхимийн сургалтын арга зүйн үндэс суурь нь ОХУ-ын театрын сонгодог сургалтын арга зүй дээр тулгуурласан үндэсний сургалтын заах арга зүйгээр баяжигдан шинэчлэгдсээр өнөөдрийг хүрч ирсэн бөгөөд манай төгсөгчид төв, орон нутгийн театр, чуулга, хамтлаг продакшн, телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр хүндтэй уран бүтээлчид байдаг билээ. Үүнээс МУАЖ – 6, Төрийн соёрхолт -4, МУГЖ - 33, МУГБ - 3, МУУГЗ – 9, МУСГЗ – 5 алдар цуутнууд төрөн гарсан билээ.

Бид энэхүү түүхт ойн баярыг Монголын театрын урлагийн хөгжлийн нэгэн жарны түүхтэй хамтатган ойлгож, өнгөрсөн хугацааныхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, дараачийн жарныхаа хөгжлийн чиглэлийг тодорхойлох, түүхэн ач холбогдолтой хэмээн хүндэтгэн үзэж байна.

Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн бүрэлдэхүүн:

Ойн баярын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Зохион байгуулагч: ТУС-ийн НЖУТ, СУИС

Зорилтот бүлэг: Театрын урлаг сонирхогч бүх насны хүмүүс,Театрын урлагийн багш, оюутан, ажилтан, уран бүтээлч

Аргах эмжээ:

1.       2017 оны 11 сарын 11

19:00-21:00 ТУС -ийн жүжигчний I-р курсын оюутнуудын нээлттэй хичээл /Бүжгийн зааланд/

2.       2017 оны 11 сарын 12

19:00-21:00ТУС-ийн жүжигчний II-р курсын оюутнуудын нээлттэй хичээл /Бүжгийн зааланд/

3.       2017 оны 11 сарын 14

      19:00-21:00ТУС-ийн жүжигчний III-р курсын оюутнуудын нээлттэй хичээл /Оюутан театрт/

4.       2017 оны 11 сарын 15

19:00-21:00ТУС-ийн жүжигчний 4а курсын оюутнуудын жүжиг, тоглолт /Оюутан театрт/

5.       2017 оны 11 сарын 17

19:00-21:00ТУС-ийн жүжигчний 4б курсын оюутнуудын жүжиг, тоглолт /Оюутан театрт/

6.       2017 оны 11 сарын 18

19:00-21:00ТУС-ийн жүжигчний 4в курсын оюутнуудын жүжиг, тоглолт /Оюутан театрт/

7.       2017 оны 11 сарын 19

    19:00-21:00ТУС-ийн жүжигчний Магисрантын оюутнуудын жүжиг, тоглолт /Оюутан театрт/

8.       2017 оны 11 сарын 22

       19:00-21:00ТУС-ийн жүжигчний оюутнуудын олон улсын тэмцээнд /APB/ оролцсон жүжиг,      тоглолт /Оюутан театрт/

9.       2017 оны 11 сарын 23

         11:00-12:00 НЖУТ-ийн 60 жилийн“Монголын театрын дээд боловсрол – 60” түүхэн үзэсгэлэн /Монголын театрын музейд/

         12:00-13:00“Монголын театрын дээд боловсрол  - 60” зурагт номын нээлт /Монголын театрын музейд /

10.   2017 оны 11 сарын 24

        08:30-15:00 НЖУТ-ийн 60 жилийн ойд зориулсан “Монголын театрын дээд боловсрол – 60” эрдэм шинжилгээний бага хурал /Оюутан театрт/

11.   16:00 – 21:00 НЖУТ-ийн төгсөгчдийн төлөөлөлүүдийн “Жаранд түүчээлсэн бидний бахархал” гала тоглолт /UB паласын концертын их танхимд/,

12.   2017 оны 11 сарын 25

13:00-13:45 - Монголд дээд боловсролтой театрын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан “Жаран жарны хөтөч” баримтат киноны нээлт / СТӨ -ийн концертын их танхим/,

13.   14:00 - 14:50 Баярын хурал / СТӨ-ийн концертын их танхим/,

14.   15:00 – 16:30 Хүндэтгэлийн тоглолт/ СТӨ -ийн концертын их танхим/

 

Дипломын уран бүтээлийн :

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ