...
...

Яагаад малгай өмсөх ёстой вэ?

Хүйтний улирал эхэлж гадаа хасах хэм рүү аль хэдийнээ орсон. Өглөө оройдоо тун ч хүйтэн байгаа нь нууц биш. Энэ үед хүмүүс өөрсдийн хувцсаа зузаалж эхэлдэг ч зарим үедээ малгайг орхигдуулах тал бий. Тэгвэл энэ нь ямар сөрөг талтай талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 


Хүн болон амьтан хүйтний улиралд гадаа гармагцаа биеийн дулаанаа алдаж байдаг. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл цус урсаж тэжээлээр хангадаг бол даарсан үед буюу биеийн дулааны 7-10%-ийг алдахад л гүрээний судас нарийсч, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна.

Өөрөөр хэлбэл хүн даарах тусам тархинд муугаар нөлөөлдөг гэсэн үг.

Мөн тархины судас нарийсч, цусны эргэлт удаан болсноор тархиар хатгуулах, хараа сонсгол муудах, мэдрэлийн суурь өвчтэй болох, ой тогтоолт муудах зэрэг өвчин нүүрлэнэ. Тиймээс уншигч та өөртөө тохирсон ганган дэгжин малгайг сонгоорой. Заавал өмсөх хэрэгтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ