...
...

Арьс гэнэт улайх, хорсох шинж тэмдэг илэрвэл...

Эмзэг арьс дотор өдөр тутам арьсанд илэрч буй шинж тэмдгээс шалтгаалан төрөл болон үе шатаараа өөр байдаг. Эмзэг арьсны илэрч буй байдал, шалтгаанаас хамааран яаж арчлах вэ гэдэг нь хамаарах тул юуны түрүүнд ямар шалтгаантай байгааг олж илрүүлэх нь чухал. Мөн өөрийн арьсанд тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэн , өдөр тутам үргэлжлүүлбэл арьс чийгшиж арьсны хамгаалах үйл явц сайжрах болно. 

Эмзэг арьсыг үе шатаар авч үзвэл:
Эмзэг арьс 1-р үе шат
Ердийн үед зүгээр боловч улирлын байдал солигдох үе, стресс ихтэй үе, сарын тэмдэг ирэхийн өмнө зэрэг үед арьс гэнэт улайх, хорсох зэрэг шинж тэмдэг илэрвэл 11 цагаас өмнө орондоо орох, усанд удаан суух, өөрийн сонирхдог зүйлээ хийж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх зэргээр эмзэг арьстай болохгүйн тулд арчлах шаардлагатай. Өндөр үнэтэй тосоор арьсанд хүчээр тэжээл өгөх ажиллагаа нь арьсанд эсрэгээр нөлөөлдөг. Ойр ойрхон чийгшүүлж, амьдралын хэв маягт анхаарал тавих нь чухал.
Эмзэг арьс 2-р үе шат
Жирийн арьстай хүнд ямар нэгэн нөлөөлөл гарахгүй бодис болон биетэд хариу үйлдэл үзүүлж алерги үүсэхдээ хялбар арьсны төрлийг хэлдэг. Энэ төрлийн арьсны алерги үүсгэгч шалтгааныг тодруулж чадвал түүнээс сэргийлэх замаар арьсаа хамгаалж чадах юм.
Шинээр арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх үед найрлагыг сайтар шалгаж, эрүүний доод хэсэг, гарны булчингийн дотор хэсэгт түрхэн ажигласны дараа түрхэх хэрэгтэй.
Эмзэг арьс 3-р үе шат
Нарны туяанд мэдрэмтгий арьс нь бага зэрэг нарны туяанд өртөхөд л арьсанд таагүй байдлууд илэрдэг. Арьсанд меранин багассанаас, мөн арьсны нимгэн байдал нь хуурайшихдаа амархан арьс байхаас гадна нарны туяанаас арьсыг хамгаалж чадах чадвар суларсны шинж. Мөн нарнаас хамгаалах тосноосоо харшил авах тохиолдол ч байдаг ба болж өгвөл нарны зонтик, малгай зэргээр арьсаа хамгаалан нарны тосыг туслах зориулалтаар ашиглах нь зүйтэй.
Эмзэг арьс 4-р үе шат
Арьсны нүхэнд тос бөглөрөх, гормоны баланс алдагдсанаас батга гарах, зөвхөн нэг тал руугаа туйлширсан хооллолт (тослог хоол), стресс, сарын тэмдгээс шалтгаалан гормоны баланс тогтворгүй болох зэрэг нь арьсны нүх бөглөрөх шалтгаан болдог.
Шингэн зүйл сайн уух, ногоо их идэх, стрессээ тайлах зэргээр анхаарах нь зүйтэй. Мөн нүүрээ угаасны дараа сайтар усаар зайлах нь чухал. Батгьг тэр хэвээр орхих нь батганы сорви тогтох явдалд хүргэдэг тул аль болох хурдан арчлахыг зөвлөж байна.
Эмзэг арьс 5-р үе шат
Арьсны чийгшүүлэх бодисын ялгаруулалт маш бага, арьсны чийгшлийг хадгалах чадвар сул зэрэг эмзэг арьсны хамгийн төлөөлөх арьсны хэлбэр.
Урд өмнө нь арьсны мэргэжлийн эмчид арьсны харшлын гаралтай үрэвсэлтэй байна гэж оношлогдож байсан бол арьс арчилгааны бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулах нь чухал.
Ямар нэгэн нөлөөлөлд арьс амархан өртөх бөгөөд , цочролд ороход загатнаж байна гэж мэдэрч хүлээн авах нь элбэг тул, загатнах үйл явцтай тохирох байдлаар харьцах шаардлага гарна. Тоос шороо болон бактери, ургамлын тоос зэргийг эмзэгээр мэдэрч хүлээн авах тул байнга хүрээлэн буй орчин тойрны цэвэр байдлыг сахиж, ор даавуу хөнжлийн хэрэгслийг тогтмол цэвэр байлгах зэргээр арьсанд бохир орох нөхцөлийг бага байлгах орчинг бүрдүүлээрэй. Мөн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь чухал.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ