...
...

Өвлийн цагт арьсаа чийглэг байлгахын тулд ХУШГА идээрэй

Өвөл арьс хуурайшиж, цусны эргэлт удаашран шим тэжээл чигээ алддаг. Өвөл гэнэт хүчтэй хүйтрэх болсон энэ үед арьсыг гэмтээхгүй барих хамгийн зөв арга бол чийг юм. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд ч нэмэргүй бол хоол хүнсээр чийг нөхөж авах хэрэгтэй.
Нэмэлт эм бэлдмэл, хушга
Нэгдүгээрт хушга нь ургамлын гаралтай тэжээлийн найрлага ихтэй байдаг учир арьсанд хэрэгтэй тэжээл, чийг, витамин их агуулсан. Цусны эргэлт сайжруулах В1 витамин болон арьс чангаруулах Е витамин, эрдэс шим тэжээл их агуулсан байдаг байх нээ.
“Хушга нь хүний биеийг хүчтэй, арьсыг гэрэлтсэн” болгох чадалтай гэж ярьдагчлан хуурайшиж холцруутсан арьсанд тустай хоол хүнс билээ. Өдөрт 1-2 ширхэг хушга идэхэд гэрэлтсэн эрүүл чийглэг арьстай болох боломжтой байх нээ.

Хушга идэхэд анхаарах зүйл
Их гүйлгэдэг хүн хушга идэхээс зайлсхийх хэрэгтэй. 
Өндөр каллори агуулсан байдаг учир турах дэглэм бариж байгаа хүн өдөрт 30г –аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Хушга хурдан мууддаг тул яснаас нь салгасны дараа вакумласан уутанд хийж хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Аль болох хурдан идэх хэрэгтэй.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ