...
...

Эрэн хайх ажиллагааг маргааш өглөө эрт үргэлжлүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар 18:00 цагт шуурхай мэдээлэл хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг 11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олоод байна.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна Уулын зүүн урд талд 3200 метрийн өндөрт эгц хадан хясаа байна. Уулчид хясаа руу унасан байх магадлалтай байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.

Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж ослын газар эрэн хайх ажиллагааг удирдан явуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлсэн.

Ослын газар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас нийт 56 алба хаагч, 7 техник хэрэгсэл, бусад байгууллагаас 66 алба хаагч, 6 техник хэрэгсэл, нийт 122 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:00 цагт Отгонтэнгэр ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бүлгүүд буулаа. Иймээс эрэн хайх ажиллагаа маргааш өглөө эрт үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ