...
...

Сураггүй болсон уулчдаас нийт 7 цогцос илрүүлээд байна

Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай ажиллагааны талаар албан мэдээлэл өглөө.

Эрэн хайх ажиллагааг өглөө 6,30 минутанд эхлүүлсэн. Тус ажиллагааны үеэр өглөө 11,15 минутад уулын зүүн урд зүгээс авиралт хийсэн иргэнийг нас барсан байдалтай олсон. Дараагийн хүнийг 11,30 минутад,  11,40 минутад гуравдагч цогцосыг олжээ. Дөрөв дэхь иргэний цогцосыг 13,07 минутад, 5 иргэнийг 14,20 минутад,  15,15 минутад хоёр иргэний цогцосыг олжээ.

Эдгээр хүмүүсийг Отгонтэнгэр уулын зүүн урд талдаа 3200 метрийн өндөрт элс, хадан хясаа ихтэй газраас олжээ.

Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна. Үлдсэн уулчдыг эрэн, аврах ажиллагаа харанхуй болтол үргэлжилнэ. Өнөө шөнө Отгонтэнгэр хайрханд -6 градус байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ