...
...

17 хүн сураггүй алга болсон мэдээллийн дагуу ЭМЯ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна

Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй алга болсон тухай мэдээллийн дагуу ЭМЯ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн 3 пунктийг тухайн газарт байгуулсан. 
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн байр, хоол, унааны зардлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргаж байна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 3 их эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн багийг томилон ажиллуулж байна.
Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллах нарийн мэргэжлийн багийн бэлэн байдлыг хангасан.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • хэн зохион байгуулж явсан тэр хүн хариуцлагаа хүлээгээч.болох болохгүй юманд яах гэж явдаг байна.ар гэр үр хүүхдээ орхиод амиа алдана гэдэг хэцүү

Онцлох мэдээ