...
...

Сураггүй болсон уулчдын цогцос олдсоор...

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон иргэдийн цогцос олдож эхэлсэн талаар албан бус эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Тухайлбал өглөө 11.30 минутын үед 3 хүний цогцос олдсон гэх мэдээлэл өгсөн бол МҮОНТВ-ээс очсон сурвалжлах багаас 6 хүний цогцос олдсон тухай мэдээ ирүүлсэн байна.

Үүнээс өмнө 13:00 цагийн орчимд 4 хүний цогцос олдсон тухай Засгийн газрын эх сурвалжаас мэдээлсэн юм. 

Өөр нэг албаны эх сурвалжийн мэдээлснээр цогцос таниулах ажиллагааг эхлүүлжээ.

Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газараас албан ёсны мэдээлэл өгөөгүй  байна. 

 

 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ