...
...

“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болсон шилдэг оролцогч Б.Янжаа

“Авьяаслаг Шведьчүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан шилдэг оролцогч Б.Янжаа саяхан Азийн аварга шалгаруулах оюун ухааны тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Тэгвэл дэлхийг гайхшруулж буй Монгол бүсгүй тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч “IKEA” брэндийн нүүр царайгаар тодорчээ. Б.Янжаа 1993 оны 12-р сарын 26-нд Улаанбаатар хотноо төрсөн. Тэрбээр дөрвөн настайдаа ээжийнхээ хамтаар Шведийг зорьж өнөөг хүртэл Стокольм хотод амьдарч байна.

 

 Б.Янжаа 10 гаруй хэлээр ярьдаг. Үүнд: Англи, Франц, Герман, Португаль, Япон, Хятад, Швед, Монгол зэрэг хэлээр ярьдаг.

 

Тэрбээр энэ жил зохиогдсон Авьяаслаг Шведчүүд шоу нэвтрүүлэгт оролцон алтан баззерын эзэн болсон.

 

 Тэрбээр Ой тогтоолын дэлхийн аварга, олон улсын их мастер бөгөөд Шведын нэрийн өмнөөс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртсэн юм.

 

“Авьяаслаг Шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжиндулам тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч “IKEA” брэндийн нүүр царай болжээ.

 

Янжаа нь өнгөрсөн сард болсон Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд манай баг тамирчид 90 медалиас 73-ыг нь хүртэхэд түүний оролцоо их байсан билээ.

 

Тэрбээр Шведээс гаралтай “IKEA” брэндийн 2018 оны загварыг багтаасан 328 хуудас каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд цээжилж, “IKEA”-гийн “амьд каталоги” болсон байна.

 

 2015 онд Хонконгод болсон “Нэр, царай тогтоох олон улсын тэмцээн”-д 15 минутад 187 нэр тогтоож, дэлхийн рекорд эвдэж байсан юм.

 

 Хэрэв шоуны ялагч болвол Шведь хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохион бүтээх зорилготойгоо дуулгаж байсан.

 

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ