...
...

Өлсгөлөнгөөр амиа алдах гэж байсан бяцхан хүүгийн гайхалтай түүх (Фото)

Өнөөдөр Африкт олон зуун хүүхэд хоол тэжээлийн дутагдал гэсэн оноштойгоор нас барж байна.

Тэгвэл тэдгээр амиа алдсан олон зуун хүүхдийн нэг нь болж мэдэх байсан бяцхан хүү  нэгэн сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй учраад хүмүүн заяандаа үлдэж чадсан байна. Хоёрхон настай бяцхан хүүгийн зураг олон нийтийн сүлжээнд мянга мянган хандалтыг авч байна. 

2016 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Дани улсын тусламжийн ажилтан Аня Ринггрен гэх эмэгтэй хоёрхон настай  гудамжаар тэнүүчлэн амьдарч буй хүүг олсон байна.

Хүү балчир хэдий ч эцэг эхдээ хаягдаад их удсан байжээ. Хүү өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас болж хэзээ мөдгүй хорвоог орхиж мэдэх байсан тул Аня Ринггрен түүнийг авч, өсгөсөн ажээ.

Ингээд турж эцсэн хүү сайхан сэтгэлтэй эмэгтэйн ачаар 2 сао орчмын дараа буюу найман долоо хоногийн дараа л хэвийн хэмжээндээ хүрч хөөрхөн бондойж, олон хүний хайрыг татаж эхэлжээ.

 Н.Норжоо

Эх сурвалж: Дэлхийн сонин хачин 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ