...
...

УИХ-ын тамгын газрын албан хаагчид сургалтад хамрагдав

УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудыг чадавхижуулах зорилгоор өнөөдөр (2017.10.19) “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй” сэдэвт сургалт Удирдлагын академи дээр болов.

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулж байгаа уг сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтан 30 гаруй хүмүүс хамрагдаж байна.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үр дүнд хяналт шинжилгээ, хууль, тогтоомжид мэргэжлийн судалгаа хийдэг хүмүүс өнөөдрийн сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог юм” гээд сургалтад хамрагдагсдад амжилт хүслээ.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 2017 оны аравдугаар сарын 31-нээс “Байгууллагын эрсдэлийг удирдах арга барил” сэдэвт сургалт зохион байгуулагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ