...
...

Америкт ажиллаж байсан монгол хүн буудуулан амиа алджээ

New York Times сонин АНУ-ын Мэрилэнд мужийн худалдааны төвд болсон халдлагад Монгол хүн өртөж амиа алдсан тухай мэдээллээ. Тодруулбал Мэрилэнд мужийн нэгэн худалдааны төвд ажилладаг 37 настай  Ради Лабиб Принс  гэгч  хамт ажилладаг зургаан хүн рүүгээ гал нээсний улмаас 3 нь амиа алдаж, 3 нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Амиа алдсан монгол эрэгтэй 53 настай Т.Баярсайхан хэмээх иргэн байсан аж. Түүний ажиллаж байсан компани ихэвчлэн цагаачдаар ажиллах хүчээ бүрдүүлдэг тавилгын чулуун тавцан үйлдвэрлэдэг газар байжээ. 

Алуурчныг эрэн сурвалжилсны дүнд  гал нээснээс 10 цагийн дараа баривчилсан байна.

1990-ээд оноос Монголчууд 5 тивийн улсад түгэн тархсаныг бодит тоо баримт харуулдаг. Албан бус баримтаар дэлхийн 80 орчим  оронд 200 мянга давсан  монголчууд байдаг.

 

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ