...
...

Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төвтэй болно

Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлээр хангах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв" Барилга Мегастор худалдааны төвд аравдугаар сарын 20-ныөдрөөсэхлэн үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.

Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болонагаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийгтанилцуулна. Иргэд хэрэглэгчид та бүхэнд мэдээлэлийг нэг газраас авах харьцуулах боломж олгож байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Байгаль орчин аялал жуулчлалын яам,Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ