...
...

Зүрхний гажигтай 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжин хотыг зорилоо

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилнэ. Энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол өнөөдөр 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамт  Бээжин хотод очиж эмчлүүлэхээр явлаа. Хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгний зардлыг бүрэн даана.

Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын багтай манай эмч нар хамтран сонгон авсан байна. Мөн  Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг мөн чухалчилжээ.  

Энэ удаа явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь дөрвөн сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байна. Тэднийн Галт тэрэгний буудлаас МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон төслийг хариууцан ажиллаж буй Улаан загалмайчид, ах дүү төрөл садны хамт үдэн гаргаж,  МУЗН-аас гарын бэлэг өглөө гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Бяцхан жаалууддаа сайн сайхныг хусье

  • Sain bna uu end yj vzvvleh we mnai hvvhed 2005 ond torsoon torood sar ch boloogvi taddag baisaan odooch tadaad bgaa hamaraas ni tsus bainga gardag odoo bol tomrood hed honog bolood taddag anh torhod ni zvrhenii neg ym tsorhoi gej helsen yrdooo vzvvlj bgaagvi shunjilgee ogoh geheer negel bolomj garch ogohgvi bnaa yj ch vzvvlhee sain medehgvi hodoo oron nutgiinh bolhoor ali emlegt vzvvlhee sain ch medehgvi ymaa n

Онцлох мэдээ