...
...

МУГД Ц.Хосбаяр хамгийн бяцхан шавьтайгаа хэрхэн бэлтгэл хийдэг вэ?

Монгол Улсын гавьяат тамирчдыг бэлтгэн гаргадаг Цэрэнбаатарын Хосбаяр бол Монголын чөлөөт бөхийн түүхэнд бичигдэх эрхэм билээ. Цэрэнбаатарын гурван хүү зэрэг энэ спортод хөл тавьж 1992 олимпод нэг гэр бүлийн хоёр хүү явж байсан түүхтэй. Тэрбээр чөлөөт бөхтэй ажил амьдралаа холбож тамирчны байрнаас дасгалжуулагчийн орон зайруу шилжиж өнөөдрийг хүртэл мэргэжил спортдоо үнэнч яваа нэгэн. Ц.Хосбаяр 2014 оны дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэд,  2017 оны дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон нарын багш гэдгээр нь олон нийт илүү мэдэх биз ээ. Өдгөө Алдар спорт хорооны багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа тэрбээр нэг өдрийн гурван ээлжээр нас насны чөлөөт бөхийн тамирчдыг бэлтгэж шаргуу ажиллаж байна. Түүний шав нар багаасаа том хүртэлээ бөмбөрцөгт цуутай. Тэгвэл МУГДасгалжуулагч Ц.Хосбаяр өөрийн цахим хуудаснаа хамгийн бяцхан шавиа хэрхэн дасгалжуулж байгаа талаарх сонирхолтой бичлэгээ байршуулжээ. 

 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ