...
...

Эйфелийн цамхагийн тухай гайхалтай түүх болон (Фото )

 Төмөр Хатагтай (La Dame de Fer) нь өнөөгийн Парисын хамгийн том доминант бөгөөд түүнийг зохиогч Александр Густав Эйфельийн нэрээр нэрийджээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд (Champs de Mars) телевизийн антены хамт 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. 300м өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат), байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт (нийт 1652 шат бий) хүртэл цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлага байхгүй. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. 7 жилд нэг удаа зэвэрхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг.

Түүхийн хуудаснаа  Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5р сарын 6-нд баригдаж дуусчээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв. Зохиолч Ги Дө Моппассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ. Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг.

Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ.

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: sky and outdoor

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

Image may contain: one or more peopleImage may contain: sky and outdoor

Н.Норжоо

Эх сурвалж: Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Анхны эх зургын санаа нь Сена мөрний 2 талд ижил цамхаг босгож хооронд нь холбосон дүүжин замаар эргэлдэх агаарын трамбайгаар хүмүүс зорчих төсөл байсан.

Онцлох мэдээ