...
...

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 28. Ангараг гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.   

                          Барилдлага: Хүчин төгсөх  
                          Шүтэн барилдлага: Сансар  
                          Суудал: Уул           

Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Эрдэм шинжилгээний ажил амжилттай байх өдөр. Боловсролын салбарт ажилладаг найз нөхөдтэй болоход тохиромжтой байх бололтой. Сурч мэдэх, шинэ амжилтад хүрэхэд нь хүмүүсийг зоригжуулан аливаа асуудлыг өөр шинэ аргаар шийдвэрлэх, амьдралд хөлөө олоход нь тус бол.

ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр та шинэ сорилтод орж болзошгүй хувийн амьдралаа шинэ хуудаснаа эхлэх хэрэгтэй. Ахуйн асуудал таныг зовоохгүй. Бүх зүйл байрандаа байж, бүх үүрэг хариуцлага гэр бүлийн гишүүдэд жигд хуваарилагдсан байна. Таны олон өвчин эмгэгийн үндэс нь сэжигч зан чинь юм. Байхгүй өвчнөөс айж суухын оронд эрүүл мэндээ шинжлүүлж бүх зүйл хэвийн гэдэгт итгэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамтын ажиллагаа, түншлэхэд тохиромжтой өдөр. Шинэ түншүүд оны эцэс хүртэл таны дотны найз нөхөд туслагчид байх болно. Бэрхшээлтэй ганцаар тэмцэх гэж бүү хичээ. Түншүүдтэйгээ хамтран ажилласнаар хамгийн хүнд асуудлуудаа шийдэж чадна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үүргээ ухамсарладаг чанар таны сексийн шаардлагыг тогтоон барина. Хувийн харилцааг хойш тавих боловч та ямар ч ажил хэргээс таашаал авч чаддаг. Эрч хүчээ бага зэрэг сулруул. Үгүй бол та өрөнд орно эсвэл өвчлөнө. Найз нөхдийнхөө тус дэмийг хүлээн зөвшөөрч, тэдэндээ найрсаг ханд.

АРСЛАН (7/23-8/22)   

Од эрхэс зөн билэг, далд ухамсар, байгалийн зөн совинг дэмждэг өдөр. Тэр өөрийн захирагсаддаа хайрын урьдчилсан мэдрэмжээ бэлэглэнэ. Гэхдээ энэ сарын сүүлийг арслангууд эргэлзэл, тээнэгэлзэж өнгөрүүлж болзошгүй. Ямар ч тохиолдолд хайр дурлалд "хэзээ ч" гэдэг үгийг бүү хэрэглэж бай.

ОХИН (8/23-9/22)

Энэ өдрийн үдээс хойш холбоотонтой болох болон ажил хийхэд тохиромжгүй. Хайр дурлал садаа болно. Энэ өдөр бүтэлгүй маргаан бий. Хардалт сэрдэлтээр дүүрэн байж бүхнийг илчлэхийг хүснэ. Найз нөхдийн чин сэтгэлийн яриа таны хөрсөн зүрхийг бүлээцүүлэх болно. Ажлын ачаалал их байх тул амрах цаг олдохгүй. Өр тавих, хүнд мөнгө зээлүүлэх хэрэггүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та олон хүмүүст тусалснаар дараа нь түүнийхээ үр шимийг амсана. Гэхдээ төрөлхийн болгоомжтой мэт байж, найз нөхөд бусад хүмүүсийн санаа бодлыг сонс. Хамт олны үйл ажиллагаа хамтын хүчин чармайлтгүйгээр олон зүйлийг бүтээж чадахгүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинийг эрэлхийлж, туршин зохион бүтээгч хүмүүсийн хэрэгтэй газар, хэрэгтэй цагт нь өөрийнхөө авьяас чадварыг харуулна. Тэрээр дэвшилтэт нээлтүүд, агуу том өөрчлөлтүүд явагдах газарт байна. Хэдийгээр зорилго тодорхой ч үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын асуудалд анхаар.

НУМ (11/22-12/21)

Удирдагч хүмүүсийн үйл ажиллагаа гол зорилгоо тодорхойлоход чиглэгдэнэ. Ерөнхийдөө ядарч байгаагаа мэдэрнэ. Дур татам сайхан саналуудаас болж таны толгой эргэх вий. Дотны хүмүүсийнхээ төлөө хүлээх харилцаагаа бусдад бүү үүрүүл.

МАТАР (12/22-1/19)

Хамт ажиллагсадтайгаа харьцаагаа сайжруулах бүхий л боломж байна. Та удаан хугацаанд мартагдахгүй арга хэмжээ зохион байгуулах талаар тэднийг ятгаж чадна. Удирдлагууд оролцохгүй байх тийм арга хэмжээ бүү зохион байгуул. Энэ нь таны талаарх буруу ойлголтыг зарим хүмүүст төрүүлэх аюултай.

ХУМХ (1/20-2/18)

Олон хүмүүс энэ өдөр зориг дүүрэн ажиллана. Та захирангуй анир гарган удирдаад эхэлбэл харьцаа алдагдаж бүх зүйл буруугаар эргэнэ. Аль болох эелдэг байж асуудлыг эв дүйгээр шийд. Шинэ танилтай болох иь хуучин харьцааг эргэлзээтэй болгоно. Найз нөхөд, ойр дотнынхон тань үнэтэй зөвлөгөө өгнө.

ЗАГАС (2/19-3/20)

Ажил хэрэг явуулахад тааламжгүй. Энэ өдөр амьдралынхаа зарчмыг шинээр өөрчлөхөд тохиромжтой. Найз нөхөд, ажлынхантайгаа бага уулзахыг хичээ. Ялангуяа шинээр хүнтэй танилцаад хэрэггүй, сөрөг үр дагавартай. Ашигтай мэт санагдсан ч хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Мөнгөө л хий цацна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ