...
...

Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгууль ногдуулна

- Яаралтай тусламжийн 101/105, 102, 103 дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно -  

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаар 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авдаг.

Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт дуудлага, мэдээллийн 20 хувийг тоглосон, андуурсан, эсвэл утсандаа хариу өгдөггүй дуудлага эзэлж, хиймэл ачаалал үүсгэн, тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Ихэнх тохиолдолд бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, иргэд өөрийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг.

Иймд тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэсэн тохиолдолд хуурамч дуудлагатай адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл.
Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ