...
...

Татар хамтлаг, дуучин Маралжингоо нарын хамтын шинэ уран бүтээл "Хамтдаа"

Татар хамтлаг, дуучин Маралжингоо нарын хамтын шинэ уран бүтээл "Хамтдаа"

 

Би чамаас өөр хэн нэгэнгүй ертөнцөд хоёулаа
Энэ мөрөөдлийнхөө тухай ярин дуулна хамт
Төсөөлөөд үзээрэй энийг хамт
Өөр юу ч хэрэггүй ээ
Чиний минь мөрөөдөл хаа хүрэхийг
Энэ бүгдийг ганцааран дуулан төсөөлөх хэрэггүй ээ
Төсөөлж хэрэггүй ээ энэ хайрыг
Энэ бидэнд үлдэх хамгийн гоё зүйл

Юу ч битгий бод хайраа эхлэж байна ирээдүй
Жам ёсоороо сална гэхдээ хажууд ирээдүй
Одооноос сэтгэлтэй эхнэр нэрээ зүү
Амьдралыг эхлүүлээд өглөө хэдэд сэрээгүй
Амьдрал бол тоглоом биш бодолтой бай гэнээ
Хоёулаа байхад болно фаак гэж зүгээр инээ
Итгэлтэй байгаарай залуу хатагтай минь ээ
Миний хувь бол эхнэр минь бусад нь зүгээр хэнээ
Чамайд дотроосоо өгч байгаа хуримын даашинз
Итгэлтэй байгаа байлгүй ядаж миний аашинд
Хүсэл мөрөөдлөө биелүүлэе эхлээд чинийхээс
Биелчүүл бараг үлдэхгүй харин минийхээс

Дахилт

Би заримдаа боддог хэцүү хайр юмдаа
Харин тэгээд энийг бодоход бүх зүйл яг гоё дээр нь бахь байрандаа
Ирээдүйгээ төсөөлөөд аймар гоё
Дэргэдээ гээд төсөөлөөд баймаар Boy
Ганцааранг нь үлдээвэл аймар Boy 
Ганцааранг нь үлдээвэл аймар ёооё
Харин одоо би бол хатан чи хаан
Яг үнэндээ би арыг нь даана
Ер нь тэгээд би бараг мотор нь заримдаа би үрүүлийг нь булаагаад заана
Ер нь би сийхгүй их зүйл нэхэхгүй болчиг тэгэхгүй /лол/
Уйлуул эхгүй буруу зүйлийг хийхгүй гомдол нэхэхгүй
Гол нь эр хүний 13 мэхгүй
Яг хэрэгтэй чи лаг эрэгтэй надаас бусадтай харьцвал баг хэрэгтэй
Өдөржин шөнөжингөө ажилтай байсан ч наддаа зарцуулах цаг хэрэгтэй
Үүрд хайртай гэдэг ээ хэлэнгээ
Чамд үлдээч би залуу нас бас мөрөөдөл гоо үзэсгэлэнгээ

Дахилт

Өнгөрсийг өнгөрсөнд үлдээ хөө
Энэ бүхний хамгийн гоё нь сүүлдээ хөө
Чамайг алдана гэвэл гүүлдээ хөө ,,,
Заримыг нь тэр цаг хугацаанд нь үлдээе
Зөвхөн чамайг гэсэн бодлоо би чинь тээе
Хүсч байна гэрийн эзэн гэх нэр зүүхийг
Хамтдаа бүтээцгээе хамгийн гоё туухийг
Одоо өнгөрсөн чи надад үүрд хамт гэцээн
Учир нь чи бол миний хүсэл мөрөөдлийн минь эзээн
Тийм болхоор хайраа энэ түүхийг эхлүүл
Хайраа хаашаа явах уу чи чиглүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ