...
...

Оффисын ажилтай хүмүүсийн таргалдаг ТАВАН шалтгаан

Оффисын ажилчид байнга жингийн асуудалтай тулгардаг. Тэгвэл яагаад жин нэмдэг, үүнтэй хэрхэн тэмцэх тухай мэдэж авцгаая.

Өлсөх мэдрэмж төрөхгүй атлаа бага багаар идсээр байх:

Ажил дээрх хэн нэгний төрсөн өдөр, гэрээсээ авчирсан хоол унд, хамт олноороо пицца захиалах, амттан идэх зэрэг нь таргалах шалтгаан болдог. Таны урд идэх зүйлс өрөөтэй байвал, та төлөвлөж байснаасаа илүүг идэх магадлалтай. Тиймээс амттанаас татгалзахаас гадна таргалуулах зүйлсээр хүн дайлсан ч татгалз.

Тааралдсан зүйлээ идэх

 

Хэдий бид өдрийн цайгаа кафе, цайны газар иднэ гэж төлөвлөж байсан ч чухал яаралтай ажлын улмаас өдрийн хоолондоо пицца, түргэн хоол иддэг. Ийм төрлийн бэлэн хоолноос татгалзаж гэртээ бэлтгэсэн амин дэмээр баялаг хоол авчрах нь зүйтэй.

Ажил дээрээ даарах

Ажлын өрөөний хүйтэн сэрүүн байдал нь байнгын өлсөх мэдрэмжийг үүсгэж байдаг. Тийм учраас өрөөний халаалтын асуудлыг шийдвэрлэх, нэг бол сайтар дулаан хувцсаа өмсөх хэрэгтэй.

Хэт их стрессдэх

 

Ажил дээрх байнгын дарамт шахалт, харилцааны хүндрэлүүд болон цагтай уралдан ажиллах нь биднийг их бага хэмжээгээр стресстүүлдэг. Харин стресстэснээс болж хүний биеийн бодисын солилцоог удаашруулдаг гормон ихээр ялгардаг байна.

Хөдөлгөөнгүй байх

Мэдээж оффисын ажилтай хүний гол онцлог бол суух. Тиймээс байж болох бүх боломжуудыг ашиглан хөдөлгөөн идэвхтэй хийх хэрэгтэй. Шатаар алхах, тогтмол булчин суллах дасгалуудыг хийх хэрэгтэй. 

Н.Норжоо

Эх сурвалж: ivona.bigmir.net

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ