...
...

JCI Монгол байгууллага шалгарсан зургаан оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

JCI Монгол байгууллага энэ оноос “Ирээдүй” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн зорилго нь нийгмийн идэвхтэй, сурах чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг нээн илрүүлж, хүсэл тэмүүллийг нь дэмжихэд чиглэжээ. Төслийн хүрээнд нэгдүгээрт курст суралцахаар элсэж буй оюутан залуусын дунд эсээ бичлэгийн уралдаан зарласан байна.

JCI Монгол байгууллагын 2017 оны тэргүүн дэд ерөнхийлөгч М.Батбаяр“Төслийн хүрээнд таван оюутанд тэтгэлэг олгохоор зохион байгуулсан. Гэвч энэ жилийн хувьд зургаан оюутныг сонгох болсон юм. Энэхүү төсөл нь нэг оюутны жилийнх нь сургалтын төлбөрийг төлөөд өнгөрөхгүй. Хэрэв оюутан цаашдаа 3,5-аас дээш голчтой суралцаж, нийгэмд хэрэгтэй үйл ажиллагаа санаачлах эсвэл гар бие оролцвол хоёрдугаар курсийн төлбөрийг бүтэн олгоно. Мөн 3,4 дүгээр курстээ JCI Монгол байгууллагын гишүүдийн компанид цалинтай дадлага хийх боломжтой. Ингэснээр тухайн оюутан өөрөө л чадамжтай байвал дөрвөн жилийн сургалтын төлбөрөө бүрэн даалгах боломжтой юм. Бид хүүхдүүдийг ажил хийхээс илүү суралцаж, нийгэмд зөв хүн болж төлөвшөөсэй гэсний үндсэн дээр тэтгэлгийг зарласан юм. Оюутан руу чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүд маш олон байдаг. Тухайлбал, 2,3 дугаар курсийн оюутнууд руу чиглэсэн хөтөлбөр олон бий. Тэгвэл бид энэ жишгийг эвдэж зөвхөн нэгдүгээр курст суралцах гэж байгаа оюутнуудын дунд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан. Оюутнууд хүртэл "нэгдүгээр курсийнхний дунд тэтгэлэг зарладаг юм уу" гэж гайхаж байсан” хэмээлээ.

Төслийн нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 200 гаруй залуусын материал ирсэн байна. Үүнээс хоёрдугаар шатанд 20 гаруй залуусыг шалгаруулж, ярилцлага хийсний үр дүнд зургаан оюутныг шалгаруулжээ. ШУТИС, МУИС, МУБИС, ЭТҮГЭН, ХААИС сургуулийн нийт зургаан оюутан шалгарсан байна. Шалгарсан оюутнуудын сэтгэгдлийг хүргэе.

Ховд аймгаас МУИС-ийн хууль зүйн ангийн нэгдүгээр курст суралцаж буй оюутан Б.Ариунтуяа “Эсээндээ өөрийн хүсэл зорилго, яагаад энэхүү төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх байсан. Ярилцлагын хувьд өөрийгөө илэрхийлж, таниулахад чиглэсэн юм. Хичээснйи үр дүнд шалгарлаа. Эсээгээ бичихдээ өөрийн байнга бодож, хүсэж, тэмүүлдэг зүйлээ бичсэн болохоор тийм ч хэцүү байгаагүй” гэв.

Сэлэнгэ аймгаас ШУТИС үйлдвэрлэл, технологи, график дизайны ангийн нэгдүгээр курсийн оюутан Г.Билгүүн “Хүсэл мөрөөдлийнхөө дагуу эсээгээ бичсэн. Шалгарсандаа баяртай байна. Энэ завшааныг ашиглан JCI Монгол байгууллагын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүй хичээх болно. Мэргэжилдээ эзэн болж Монгол Улсынхаа хөгжилд гар бие оролцоно” гэлээ.

Хэнтий аймгаас Санхүү эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Б.Номин “Энэхүү JCI Монгол байгууллагаас санаачилсан төсөл нь бидэнд гэлтгүй цаашид төсөлд хамрагдах хүүхдүүдэд асар их боломжийг олгож байна. Сурах потенциал сайтай, хүсэл эрмэлзэлтэй маш олон хүүхдүүд санхүүгийн бололцоогүйн улмаас боловсрол эзэмшиж чадахгүй байх тохиолдол олон. Харин энэхүү төсөл нь хүүхдүүдийг маш сайн дэмжиж, цаашдын зорилгод нь урам өгсөн хөтөлбөр гэж бодож байна. Миний хувьд цаашдаа ч гэсэн хариуцлагатай байж хоёрдугаар курсийн төлбөрөө хөнгөлүүлэхийг хичээнэ. Би Тайванийн хамтарсан эдийн засаг, менежментийн ангид сурдаг. Тиймээс Монголдоо хоёр жил суралцаад, Тайваньд үргэлжлүүлэн суралцах бодолтой байна. Цаашдаа ихийг хийж бүтээх болно” гэсн юм.

ХААИС-ийн эдийн засаг, маркетингийн ангийн нэгдүгээр курсийн оюутан Т.Цолмонтуяа“Эсээ бичлэгийн тухай анх наймдугаар сарын 20-нд сонссон. Эсээгээ сайн судалсны үндсэн дээр 2-3 хоногийн хугацаанд бичсэн. Миний хувьд сайн сурч, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно. Мэргэжлээ сайн эзэмшиж, Монгол орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэв.

“ЭТҮГЭН” их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангийн нэгдүгээр курсийн Ч.Оюун “Төсөлд хамрагдаад шалгарсандаа баяртай байна. Надад маш том боломжийг нээж өглөө. JCI Монгол байгууллагын хамт олонд баярлалаа, та нарын итгэлийг алдахгүй. Мэргэжилдээ эзэн нь байж эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэлээ.

Дархан-Уул аймгаас МУБИС-ийн хөгжмийн багшийн ангийн нэгдүгээр курсийн оюутан Э.Ариунболор“Цаашдаа сайн дурын байгууллагад нэгдэж хүмүүст туслах бодолтой байгаа. Монгол орны ирээдүй болсон боловсон хүчнийг сайн бэлтгэхийг хүсч байна. JCI Монгол байгууллагын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхний итгэлийг алдалгүй, урагш тэмүүлэх болно” гэв.

Энэхүү хөтөлбөр нь цаашид жил болгон үргэлжлэх бөгөөд, суралцахыг хүссэн хүүхэд, залууст бүрэн нээлттэй аж. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан хүүхдүүдийн цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • JCI ug ni ih saihan baiguullaga daan ch zarim gishuudiinhee yos zuig sain hyanaj baihgui bol ene baiguullagiin ner hund udur ireh tusam shalnii alchuur bolj bna ene baiguullagiin gishuud ni hunii nuhur bulaaj suuj baina hun luivardaj baina hamgiin oiriin jishee gehed ene baiguullagiin hundet gishuun geh Erdenetsogtiin .Ariunbat ni busdaas ih hemjeenii mungu zalilsan hergeer shuuh tsagdaagaar yavaad etsestee mungu huvaaj idsen ah nariinhaa numurt orood jiriin irgediig zugeer l doromjilj baina.Tagnuuliin erunhii gazart ajillaj baisan gedgeeree davuu tal uurtuu bii bolgood jiriin irgediig luivardaad halaasaa tuntiilgedeg ene met baliar umnuudaasaa salchihaj boldoggui um baihdaa esvel salah bolomjgui uur shaltgaan baidag umuu

  • Сайхан байна, Сайн ажил болжээ

  • uul mongoliin hogjliig bodoj baigaa bol injeneriin chigleld tulhuu anhaarah hergtei baigaan yum da tegej baij delhii davtsan deer garna tuunes mongoloor neg baigaa huulchaar yahii duuren hogjmiin bagsh ediin zasagch nar bna shte ene baiguulaagiig mongoliin ireduug haraj songoson gesen neg tiim niigemd talagdah gesen songolt hiij de gej harlaa boloogui l bna da

Онцлох мэдээ