...
...

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэа Де Фелипийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс ширний үйлдвэрлэл, хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Итали төдийгүй Европын холбооны зах зээлд гаргах талаар хоёр тал хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.

Ингэхийн тулд Италийн дэвшилтэт техник, технологийг Монголын түүхий эдтэй хослуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гуравдагч зах зээл, ялангуяа Европын Холбооны зах зээлд гаргахаар хоёр тал өмнө нь тохирсон. Үүнийг ажил хэрэг болгоход Элчин сайдтай хамтран ажиллаж, бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгийг тэмдэглэсэн юм.

Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ