...
...

“Жем Драфт” үйлдвэр Шинэ шар айрагны сурталчилгаандаа жүжигчин Амарааг тоглуулжээ

Жем Драфт амьд шар айрагны үйлдвэр өөрсдийншинээр үйлдвэрлэн,бүтээж буй Крафт шар айрагны сурталчилгаандаа жүжигчин Амарааг тоглуулжээ. Тэд цоо шинэ бүтээгдэхүүнийхээ нүүр царайг зүгээр ч нэг олны танил хүнээр сонгоогүй нь ойлгомжтой. Ур чадвараараа Монголын нэрийг олон улсад гаргаж Холливуудын кинонд дүрээ мөнхөлсөн түүнийг “Крафт” нэртэй шинэхэн шар айрагны давуу тал өнгө төрхийг илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Жүжигчин Амараа ч чанартай сайн бүтээгдэхүүнийг сурталчилахад татгалзах зүйлгүй хэмээжээ.

Крафт нь Дэлхийн шар айрагны чиг хандлагыг өөрчилж чадсан шинэ урсгал чиглэл бөгөөд Монголд анхны шилэн савлагаатай Крафт шар айргийг Жем Драфт амьд шар айрагны үйлдвэр бүтээгээд байгаа юм. Крафт шар айраг бүр өөрийн гэсэн өвөрмөц содон амт, технологичийн жороор ялгардаг. Жем Драфт үйлдвэрийн бүтээж буй Крафт шар айраг ч өөрийн гэсэн онцлогтой бөгөөд олон жилийн туршлагатай мастер технологичийн тусгай жор, уран сэтгэмжээр бүтсэн байна. Крафт шар айргийг амтархан таашаах хэрэглэгчид жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Монголын хэрэглэгчид ч гэсэн үйлдвэрээс дөнгөж гарсан цоо шинэхэн Крафт шар айргийг амтлах боломжтой болсонд талархаж сууна.

Жем Драфт амьд шар айрагны үйлдвэр өөрсдийн шинэхэн бүтээгдэхүүний сурталчилгаагаа “Амтыг мэдэр” хэмээн өгчээ.Мөн энэхүү сурталчилгаа нь зөвхөн шар айргийг сурталчилхаас гадна нийгэмд эерэг зүйлийг уриалж, жинхэнэ бодит мөн чанарыг гаргаж ирэхийг зорьсон хэмээн компанийн маркетингийн залуус хэлсэн юм.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ