...
...

Татар, Маралжингоо нар шинэхэн уран бүтээлээ цацлаа

Татар хамтлаг хэсэг хугацаанд уран бүтээлээс хөндийрсөн билээ. Тэгвэл тэдний зүгээс дуучин Маралжингоотой хамтран "Хамтдаа" хэмээх шинэ дууг гаргаж олон нийтэд цацлаа. Тус дууны хэв маяг, хөгжмийн хэмнэл гайхалтай сайхан болсон талаар олон нийтийн сэтгэгдэл эрчээ авч эхэллээ. Дуучин Маралжингоо өөрийн бие даасан тоглолтыг саяхан хийж их хотын залуустайгаа доргисон бол түүнээс хойших гаргаж буй эхний дуу ажээ. Татар хамтлагийн олон сайхан дуу залуусын сонсох дуртай хэмнэл ая байсаар ирсэн нь нууц биш. Ингээд тэдний шинэ уран бүтээл "Хамтдаа" дууг хүлээн авна уу.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ