...
...

Гурван Энхийн зодоон ба Ө.Энхтүвшингийн шунал хүсэл

МАН-ын дарга хэн болох вэ? Хэн Ерөнхий сайдын суудалд залрах вэ гэсэн асуулт  олны анхаарлыг татаж байна. Эрх мэдэл, сандал суудал юу байгаагаа хамтад нь алдах гээд байгаа М.Энхболд харин энэ удаа Н.Энхболдыг өөрийнхөө өв залгамжлагчаар тодруулах нууц тохироогоо аль эрт хийжээ.

Н.Энхболд улс төрд орох замаа угаасаа М.Энхболдоор заалгасан. Хаана ч явсан М.Энхболдыг байнга дагаж явдаг чимээгүй албатуудынх нь нэг. Бөөрөнхий, аливаа шийдвэр гаргаж үзээгүй, даргынхаа амыг харсан Н.Энхболдыг Ерөнхий сайд болговол М.Энхболд хэзээ ч алдахгүй. Тэр Ц.Сандуйтайгаа хамт төрийн албаа арилжиж, газрынхаа наймааг дураараа хийж, өөрийнхөөрөө амьдарч чадна. Гэвч тэдний энэ хэлхээ холбоог салгаж, өөрөө намын дарга болж, Ерөнхий сайдын суудалд суучих  санаатай зүтгэж байгаа Ө.Энхтүвшин.  Тэрээр өөрийнхөө тухай “ЦАГ ҮЕ ӨӨРӨӨ МАНЛАЙЛАГЧАА ДУУДДАГ” гэсэн сүржин гарчигтай том нийтлэл захиалгаар бичүүлж, НАМЗХ-ны генсек хүүгийнхээ сошиал багаар Н.Энхболд, М.Энхболд хоёрыг балбаж сууна.

Ө.Энхтүвшингийн хувьд Элсний 13 гэгчийг байгуулж, дараа нь жигүүр санаачилж, намаа хоёр ч удаа хагалж бутаргаж байсан нэгэн. УИХ-ын 2004 оны сонгуульд намаа төлөөлөн оролцоод өвдөг сөхөрч, албан тушаалтны зөөлөн сэнтийгээс түлхэгдсэн Ө.Энхтүвшин тэргүүтэй хэсэг хүмүүсийн цөс хөөрч МАН-д хуучнаар МАХН дотор “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” хэмээх жигүүр байгуулж байв. Харамсалтай нь өнөөх жигүүрийнхэн нь Ө.Энхтүвшиндээ гомдож үлдсэн. Тэрээр сайд, намын дарга  зэрэг өндөр албанд очоод өнөөх жигүүрийнхнээ мартаж үлдсэн.  2010 оны 11 дүгээр сард МАХН-ыг МАН болгодог 26 дугаар их хурал дээр Ө.Энхтүвшин намын даргын төлөө С.Батболдтой өрсөлдөн 15 хувийн санал аван ялагдаж байв. Ингээд 2012 оны сонгуулийн их ялагдалын дараа Сү.Батболдод хариуцлага тооцож, шинэ лидерээрээ Ө.Энхтүвшинг сонгосон. Харамсалтай нь түүний хувьд ирэх жилийнх нь  ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын дарга гэх статус нь үгүй болов. Уг нь намын дарга Ерөнхийлөгчийн  сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн мэссэжийг өгч биеэ бэлтгэж байтал эцсийн мөчид мөр зэрэгцэн явсан журмын нөхөд нь өөр шийдвэр гаргаснаар том бодол нь замхарсан гэдэг. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар намын дарга Ө.Энхтүвшин  дотоод санал хураалтаар унаж Б.Бат-Эрдэнэ гишүүн нэр дэшсэн. Үүнээс бол намдаа ч нийгэмд ч лидер биш гэдгээ илтгэсэн. Намын даргаа дэмжинэ гэж тооцоолсон тэрээр олны анхаарлын төвд байсан Оюутолгойн асуудлаар нэвтрүүлэг бэлтгэн, өрсөлдөх магадлалтай Ц.Элбэгдоржийн тухай мэдээллийг бүрэн цуглуулж сонин хүртэл бэлтгээд байсан гэдэг юм билээ.

Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас хойш намынхаа байранд ховорхон үзэгдэх болсон түүний ажлыг тухайн үеийн генсек Г.Занданшатар хийж байжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг удирдаж, намын бүхий л асуудлыг зохицуулж байв.  Намын дарга Ө.Энхтүвшин намын гишүүддээ гомдсон сэтгэлээ задлахаасаа өмнө тэрбээр намынхаа Удирдах зөвлөлд огцрох өргөдөл гардуулав. Гэсэн ч түүнийг нь Удирдах зөвлөл нь түр буцааж, ирэх сард болох их хурлаараа шинэ даргаа тодруулна гэсэн хариу барив. 

Ингээд намын хурал болтол  Ө.Энхтүвшин даргын хувьд гомдолдоо дийлдэн намынхаа ажилд төдий л оролцохгүй бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэх болсон гэдгийг  гишүүд нь хэлж шүүмжилж байлаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийн буруугаас рейтингээ булшилж “Мах” гэх хоч зүүжээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд буюу МАН сөрөг хүчин байхад Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд Н.Энхтүвшин очиж үг хэлсэн. Ингэхдээ иргэдийн амьдрал дордож байна. Юмны үнэ өслөө мах нэг кг нь 1200 төгрөг  гэж хэлсэн нь иргэдээ доромжилсон хэрэг болов. 

Цуглаан ирсэн иргэд юмны үнэ мэдэхгүй, амьдралаас тасарсан нь мэдэгдэж байна. Мах яаж 1200 төгрөг байхын хэмээн хашгиралдаж цуглааныг шуугиан болгож орхисон. Ө.Энхтүвшин ийм л лидер. Хувийн амбиц ихтэй хэрнээ хамт олноо дэмждэггүй, хэтэрхий гялгар гэж шүүмжлэгддэг Ө.Энхтүвшин МАН-ын даргын ажлыг хийж чадахгүй гэдгээ өөрөө нотолсон. Одоо тэрээр Ерөнхий сайд болохын тулд л МАН-ын даргын суудал руу зүтгэж байгаа нь тодорхой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Эдэн дотроос Монгол эрийн зүрх цохилж байгаа хүнийг олоход хэцүүхэн л болов уу. Учир нь хэдийгээр монгол эцэг эхээс төрсөн ч сэтгэлгээ нь харийнх болсон, өөрөө хийх чадваргүй, тиймдээ ч харийнхныг тосон бөхөлзөгчид, тэр дундаа хятадын төрийн бодлогыг биелүүлэгчид л байгаа шүү дээ.

  • "МАН доторх хүмүүс" тогойгүй байлаа ч бөндгөр байгаа бол Энхтөвшин гэгчийг арай ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй байлгүй. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр урьд нь авгайгаараа дамжуулаад улсын хөрөнгө хумсалж чадсан юм чинь дахин давтах шунал нь түүнийг унтуулахгүй байж мэдэх л юм.

Онцлох мэдээ