...
...

“60 тэрбумын эцэг” М.Энхболд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёроор“ цодолж” сууна

Монголын төр цэвэрших шатандаа орж байна гэтэл тээг гарсаар л. Гэхдээ тулхтай хүчтэй, боловсон хүчин олонтой гэгддэг МАН-ын удирдлагуудаас шүү. “МАН-АН” бүлэглэлийг задлах эхлэлийг тавьсан У.Хүрэлсүхийн дэргэдүүүр дайрах “цөөвөр”-үүд мундахгүй бололтой. “Баас хатавч өмхий”-гөө гэдэг шиг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарын гэгдэх “МАНАН” бүлэглэл амь бөхтэй юм. Одоо Ерөнхий сайдад Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг М.Энхболдын зүгээс зүтгүүлж байгаа гэх мэдээлэл гарч байна. Ө.Энхтүвшин МАН-ын дарга хийсэн үе бий. Намынхандаа хандаж уртаас урт захидал бичиж, өдгөөгийн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэнийг эс тооцуул түүнд Монгол түмний төлөө хийсэн ажил, байгуулсан гавьяа байна уу. Дараагийн удаа яригдаж буй Н.Энхболд. Түүнийг Төв аймгаас сонгогддог төрийн тулхтай түшээдийн нэг гэсэн нэр дагалддаг. Гэвч. Одоо тулхгүй загнаж эхлэв үү. Түүнийг М.Энхболдын үргэлжлэл Нямаагийн Энхболд гэж ард түмэн харж байна.

Монгол түмнийг “МАНАН” –гаас салгая гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ц.Нямдорж гэсэн хослол харагдаж байгаа. Ард түмэн ч илт дэмжиж байна. Ард түмний өмнөөс зоригтой, шийдэмгий дуугарах Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэрэгтэй. Цаг үе боломж олгоод, ард түмэн захиалж, нийгэм нь хүлээж байна. Үүнээс илүү яах гэж. Юу хэрэгтэй гэж. Гэвч Ө.Энхтүвшин, Н.Энхболд, М.Энхболд гэсэн хослол, гурван “Энх”-ийн тоглолт гараад ирлээ. Шатрын хүү шиг цаанаас нь “цодолж”, түлхэж, мушийж суугаа нь мэдээж М.Энхболд. Ардын намыг “Буян”-гийн Жаргалсайхан магтаж байна билээ. Данзан, Бодоо нарын тухай.

Татсан жишээнд нь М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар ороогүй. Орчин үеийн МАН-ын удирдаж байсан лидерүүдийг хувийн шахуу намын дарга дурссангүй. Энэ үнэлгээ биш гэж үү. “Швейцарь лугаа хөгжиж, иргэн бүхэн нь баян Монгол орныг цогцлооё”гэсэн ишлэл татаж байсан. Одоо ялангуяа МАНАН-гийн үед “Иргэн бүхэн нь ядуурчаад байна”. “МАНАН”-гаас ард түмэн залхсан. Одоо яах ёстой вэ. “МАНАН”-г сарниах эхлэлхийг тавьсан У.Хүрэлсүхийг буланд шахах сонирхол цөөн хүний дунд байгаа учраас “ЭНХ”-үүд тоглолт хийгээд эхэллээ. Үүнд нь ард түмэн дургүй байна. Мэдээж, Ө.Энхтүвшин нэрээ татаж сүүлчиййн үзэгдэл дээр “Н.Энхболд” гэдэг Ерөнхий сайд “шахаас”-аар гараад ирж мэдэхээр боллоо. Өнгөн дээрээ нэр цэвэр гэж харагддаг ч өрнөл дээрээ Н.Энхболд Ерөнхий сайд хийх зиндааны зангарагтай улстөрч биш. Үүнийг Ерөнхий сайд хийж үзсэн М.Энхболд тооцоолсон байж таарна. Шатрын хүү “түлхээсээр л цодолдог” байхгүй юу.

Д.Дорж

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • Энэ 2 хегшин хэрэггуй улс тереес явсан нь дээр гавьтай хийсэн хэлсэн юмгуй

  • Яаж ч бодсон Хүрэлсүх нь дээр дээ

  • Наад дуугүй анчин нөхөрөөр чинь яадын Энхболд л бол Энхболд бид 60 тэрбумийн асуудлаас нь салд амжаагүй байгаа шүү дээ

  • МЭнхболд монгол улсаа бодох хэрэгтэй Шударга хумуустээ терийн ажлыг егеед узэх хэрэгтэй

  • МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.

  • MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson.

  • Бууны нохойгоо тавиулаад ард түмнийг бариулах гээ юу. Новшнууд минь барагтайхан байгаарай. Газар нутгаа зарна. Албан тушаалаа зарна. Одоо төрийн суудлыг хаан ширээ шиг удам залгуулахнуу

  • Ардын намын толгойд ардын хүүхдүүд гарсан цагт луйварчид зайлаад өгнөө гайгүй. Хүрэлсүх Нямдорж нар шиг шударга шийртэй хүмүүс хэрэгтэй байна.

  • МАНАН, Энколд, Эбо нарын төгсгөл нэгэнт ирсэн. Ардын хүү Ардыг Засгийг дахин мандуулна. МАНАН саринаж Монголын төрд тэнгэр цэлмэнэ.

Онцлох мэдээ