...
...

Нойтон цасны улмаас гарч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Өнөөдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шуурахыг сэрэмжлүүлж байна.

Мөн өнөөдөртөө газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Үүнээс 24-25-нд ажиглагдах цаг агаарын энэ үзэгдэл нь эрч хүчний хувьд, хамрах нутгийн хувьд 2009 оны 9 дүгээр сарын 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ажиглагдсан нойтон цас, хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы үзэгдэлтэй төстэй байж болзошгүй байна. 2009 оны энэ үзэгдлийн улмаас газар тариалангийн салбарт 80 мянган га талбайн ургац цасанд дарагдаж, 30 мянган га талбайн ургац болц гүйцээгүй байснаас хөлдөж, олон аж ахуйн нэгж иргэд хохирол учирсан байна. Иймд болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ