...
...

Тиматигийн карьер Оддын академи нэвтрүүлгээс эхлэлтэй

ОХУ-ын Фабрика Звёзд \Оддын академи\ нэвтрүүлгээс төрөн гарсан од Оросын рэпер, жүжигчин, найруулагч  Тимати / Тимур Ильдарович Юунусов /

Тимати-ийн тухай 8 баримт  
1.Түүний жинхэнэ нэрийг Тимур Ильдарович Юнусов гэдэг. Тэр 1983 оны 8-р сарын 25-нд төрсөн бөгөөд хөгжмийн сургуулийн хийлийн ангид суралцдаг байв. 


2.Тимати 2004 оны Фабрика Звёзд буюу Оддын академи нэвтрүүлгийн 4-р цувралаас амжилтын гараагаа эхэлсэн. Тухайн үед "BANDA" хэмээх реп хамтлагтай байв. 


3.Тэр "The Black Star" music label-ийг үүсгэн байгуулснаар Тиматигийн карьер төдийгүй Оросын хип хоп хэмнэлийг тэр чигт нь өөрчилсөн. 


4.Загвар өмсөгч Алёна Шишковатай зураг авалтын үеэр танилцжээ. Тимати, Алёна хоёр Алиса гэх нэг охинтой. 


5. Түүнд долоон орны 30 хотод байрлах "Black star" хувцасны брэнд бий. Мөн хүнсний зах зээлд ч амжилттай нэвтэрч чадсан чадварлаг бизнесмэн юм.

6. Тэрбээр Татар үндэстэн

7. 2016 онд "Black Star Burger" хэмээх бургерыг нээжээ.

8. 2014 онд ОХУ-ын шилдэг уран бүтээлчээр шалгарч байсан.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Онцлох мэдээ