...
...

Цээж хорсох үед алимны шүүсийг эмчилгээний журмаар хэрэглэ!

Олон төрлийн сортын олон өнгөтэй алим байх боловч хүний биед тустай талаасаа гүйцэд болсон чихэрлэг болон исгэлэн алимыг эмчилгээний зориулалтаар өргөн хэргэлдэг. Алимны хальс нь хатуу шингэц муутай хий үүсгэдэг. Алимны үр нт эхүүн гашуун амттай хийг хямраадаг учраас идэж болохгүй.

1. Түүхий алим нь хийг хямраадаг ч өтгөн хаталтаас сэргийлдэг. Алимыг бүлээн усанд хийгээд 15 минут болсны дараа хальсыг нь хуулахад хялбар болдог.

2. Шар хөөрөх, цээж хорсох үед алимны шүүсийг эмчилгээний журмаар хэрэглэж болдог.

3. Гүйлгэх болон цусан суулгын үед эмчилгээний зориулалтаар хоёр ширхэг алимыг хальслаад зөөлөртөл нь жигнэнэ. Бэлэн болсон алимны нухаш дээрээ чимх задийн нунтаг, гүргэм, 1 цх шар тос хийж хутгаад удаан иднэ. 

Амтат алимтай бялуу хийх жор: 

  • 204С хэмд шарах шүүгээг халааж бэлтгэнэ. Алимыг угааж цэвэрлээд хальслана. Үрийг мөн авч хаяарай.
  • Ингээд алимыг жижиглэн хэрчинэ.
  • Хэрчсэн алимыг хүйтэн цэвэр усанд хийгээд нимбэгний шүүсээр амтлаарай. Ингэснээр алимыг зөөллөж бялуу хийхэд тохиромжтой болгодог.
  • Өөр саванд гурил, бор сахар, baking powder-ийг нэгтгэж хийнэ.
  • Мөн өөр саванд ургамлын тос, шар буурцаг эсвэл овьёос, 1 хоолны халбага нимбэгний шүүсийг хийж хутгана.
  • Бананыг хальслаад нухаж няцлаарай.
  • Ингээд нухсан бананаа тос, нимбэгний шүүстэй хольж хийгээд зуураарай.
  • Бананатай шингэнээ хуурай орцуудруу хийж зуурна.
  • Дээрээс нь өмнө нь жижиглэн хэрчиж усанд хийж тавьсан алимыг уснаас шүүж аваад зуурмагтаа хийж зуурна.
  • Ингээд бялуу хайрах тавгаа хүнсний цаасаар бүрхээд дээрээс нь алимтай бялууны зуурмагаа жигд хийнэ.
  • Зуурмаг дээр хэлбэрт оруулж нимгэн хэрчсэн алимыг тойруулан өрж тавина.
  • Ингээд 204С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 50-60 минут болгоно.
  • Ингээд алимны бялуу маан бэлэн боллоо. Харин одоо бас нэгэн өөр жорыг хүргэе.
  • 45-50гр маслыг богино долгионы зууханд шингэн болтол нь хайлуулна.
  • Бялууныхаа орцноос хамаарч 2-5 ширхэг өндгийг өөр саванд хагалж хийгээд өндөгний шар задартал сайтар хутгана.
  • Хайлуулсан маслыг өндөгрүү хийнэ.
  • Ингээд 1 цайны аяга гурилыг хийх ба бага багаар шигшиж хийх явцдаа зөөлөн хутгаарай.
  • Үүний дараа 140-150гр элсэн чихрийг мөн адил хийж зөөлөн хутгана.
  • Ингээд 1-3 цайны халбага нарийн боовны сода, 1/3 цайны халбага алимны цуу эсвэл цагаан цуу хийж болно. Сайтар хутгаж холиод жигд зуурмаг болгоорой.
  • Чимх давс хийгээд хутгана. Зуурмаг сайн болсон бол зурган дээрх шиг зууралдсан атлаа жигд болох ёстой.
  • Угааж хальслаад голыг нь авч хэрчсэн алимыг хайруулын тавган дээр тарааж тавина.
  • Бялууны зуурмагийг алиман дээр жигд асгаарай.
  • Ингээд 175С хэмд халаасан шарах шүүгээнд хийгээд 30-40 минут болгоно.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ